СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-05-28

УИХ-ыг тараах тухай ерөнхийлөгчийн саналд “УИХ өөрөө таръя” хэмээн хашгиралдаж байсан УИХ-ын гишүүдээс одоо ам асууя

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Г.Отгонжаргал

Урин цаг наашилж, ургац суулгац ярьж байх зуурт Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт урт удаан зун цагийн улс төрөө эхлүүлсэн нь УИХ-ыг тараах шаардлага хүргүүлсэн тухай байлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт буюу тавдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцохдоо энэ тухайгаа “УИХ-ын ёс зүй, чадвар дээшилсэнгүй, улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдахад хүрээд байна. Тиймээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон УИХ-ыг хугацаанаасаа өмнө өөрөө тарахыг уриалж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Гэхдээ хууль тогтоох засаглалын бүрэн эрхэнд санал санаачлагчийн хувиар анх удаа халд сан тохиолдол биш гэдгийг энд тодотгох хэрэгтэй. Учир нь, тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын дарга асан М.Энхболдод хууль тогтоох засаглалыг бү рэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хэмээн үзэж, өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар зөв шил цөх бичгийг хүргүүлж байсан удаатай. Нэг ёсондоо хоёр дахь удаагаа УИХ-д хаяглаж буй түүний энэ саналд одоогийн парламентын гишүүд ямар хариулт өгөх нь сонин байна. Гэсэн ч ирэх өдрүүдэд хэрхэх вэ хэмээн тааварлаж сууснаас илүүтэй улстөрчдийн нүүдэл болоод бодлын гэрч болохуйц тодорхой нэг баримт болон яриаг сэргээн сануулахад илүү зүйл үгүй.

Учир нь, . Энэ нь мэдээж дээр хэлсэнчлэн өнгөрсөн оны аравдугаар сарын 29-ний өдөр.

Жишээ нь, Ардчилсан намын дарга бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын саналын талаар “УИХыг хариуцлагаа хүлээгээд тар гэж байгаа бол би хувьдаа үүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь, УИХ-д 76 өөр өөр тойргоос сонгогдсон 76 бие даасан субьект байж байгаа. Нөгөөтэйгүүр яахаараа гэм хийсэн этгээдүүдийн өмнөөс гэм зэмгүй гишүүн ямар нэг ял, хариуцлага
хүлээх ёстой юм. Тиймээс УИХ-ыг бүхэлд нь хариуцлага тооцох ёстой гэдэг саналыг би шударга бус гэж үзэж байна. УИХ бүхэлдээ тарах ёстой гэдэг нөхцөл байдлыг би харахгүй байгаа” хэмээн мэдэгдсэн.

Гэхдээ Ардчилсан нам их удалгүй буюу гурван сарын дараагаас, тодруулбал 2019 оны нэгдүгээр сараас УИХ-ыг тарах хэрэгтэй гэдэг байр суурь руу шилжсэн. Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн саналыг ч бүрэн дүүрэн дэмжихээ илэрхийлсэн нь Ардчилсан намын хувьд УИХ-ын сонгууль ойртохын хэрээр Ерөнхийлөгчтэй хүч хавсарсан улс төрийн нэгдэл рүү шилжиж буйгийн илрэл биз.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүний дунд “УИХ-ыг тараая” хэмээн чанга хашгирсан гишүүд энэ удаад байр сууриндаа үнэнч байж чадах эсэх нь тунчиг сонин байна. Юун түрүүнд УИХ-ын чуулганы үүдэнд гарын үсэг зурах самбар байрлуулж, өөрийн биеэр манлайлж гарын үсгээ зурсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байна. 

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүний дунд “УИХыг тараая” хэмээн чанга хашгирсан гишүүд энэ удаад байр сууриндаа үнэнч байж чадах эсэх нь тунчиг сонин байна. Юун түрүүнд УИХ-ын чуулганы үүдэнд гарын үсэг зурах самбар байрлуулж, өөрийн биеэр манлайлж гарын үсгээ зурсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байна. Сошиал хаягаараа дамжуулан “Баялгийн хараал, хэрүүлийн бузар, чөтгөрийн тойрогтт эрсэлдсээр байтал дэлхий ертөнц биднийгээ үнсэнд хаясан шалз шиг орхиод явлаа. Урагшгүй, увайгүй улстөрчид бидний буруу. Зайлцгаая бүгдээрээ” гэж хашгирсан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ыг тарах, тараах цаг болсон гэж удаа дараа мэдэгдсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд, “Засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тарсан нь зөв” хэмээх мэдэгдлийн эзэн Ё.Баатарбилэг, “Хоншоортой юм бол бүгдээрээ тарцгаая” гэж удаа дараа уриалсан Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Нямбаатар, З.Нарантуяа, Д.Мурат, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Д.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат гээд бүгдийг нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ эзэн байх эсэхийг харцгаая.

УИХ-ын дарга Г.Занданшатар ч мөн өнгөрсөн долоо хоногт “Ингэж хариуцлагагүй байх юм бол УИХ тарсан нь дээр” гэж хэлснийг бас энд тэмдэглэх хэрэгтэй. Харин энэ тухай байр суурь илэрхийлээгүй УИХ-ын гишүүдийн хувьд өөр хэрэг. Тэд энэ удаад хэрхэн шийдэхийг бид мэдэхгүй. Гол нь, УИХ-ын гишүүний үг нэг үнэнтэй, нэг агуулгатай байх ёстой гэдэг үүднээсээ ийн зарчим нэхэх нь бидний эрх юм. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн хорин хоёрдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт буюу УИХ тарах талаар “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй” хэмээн заасан байдгийг эцэст нь дайя аа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.