СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Махны үнэ 2-3 мянган төгрөгөөр буурчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.ОЮУН

Махны үнэ 10 мянга хол давж хүмүүсийг бухимдуулаад амжсан. Дүүргүүдэд нөөцийн махны худалдаа гарсан ч маханд дугаарлах хүмүүс урт дараалал үүсгэн, худалдаж авах махны хэмжээг тогтоосон нь хэтэрхий туйлшрал байсан гэх мэтчилэн нэлээд шүүмжлэлд өртсөн. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн н.Бат-Эрдэнэ “Махны үнэ өссөн учраас жижиглэнгээр авч байна. 60 гаруй сая толгой малтай атлаа “тэнгэрт тулсан” үнээр мах худалдаж аваад сууж байх гэж. Нөөцийн мах авахаар хэтэрхий урт дараалалд олон цагаар зогсоод 4-5 хоногийн хоолны мах авлаа” хэмээн халаглаж байсан юм. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд худалдааны төвүүдэд махны үнэ буурсан байлаа. Тухайлбал, аж. Худалдаачин Б.Цэнгэлийн ярьснаар богино хугацаанд махны үнэ огцом өссөн ч эргээд буух төлөвтэй байна гэв.

Хэдийгээр үхрийн махны үнэ буурсан ч хонины мах төдийлөн буураагүй байна. Долоо хоногийн өмнө 11-12 мянган төгрөгийн үнэтэй байсан хонины цул мах өчигдөр 10 мянган төгрөгийн үнэтэй байна. Ийнхүү махны үнэ буурах болсон шалтгааныг албаныхан тайлбарлахдаа, Засгийн газрын хуралдаанаар хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийх талаар хэлэлцсэн. Махны үнийг тогтвортой байлгах үүднээс 127 худалдааны цэгт нөөцийн махыг борлуулж, амралтын өдөр өргөтгөсөн худалдаа хийж байна. Дулааны аргаар мах боловсруулан экспортлох үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс бэлтгэх ёстой ч зах зээлд гарахын өмнө гар нядалгаа хийж байсан нь тогтоогдсон тул энэ байдлыг зогсооно гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлж байв. Түүнчлэн ченжийн харилцааг халж, иргэд үйлдвэрлэгч шууд харилцах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Хэрэв дотоодын зах зээлд хүндрэл үүсвэл 3, 4, 5 дугаар сард махны экспортыг зогсоох талаар ярьж буй аж. Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлснээр махны үнийг хэдэн хувиар бууруулна гэж хэлэх боломжгүй ч аль болох уян хатан байдлаар зохицуулахаар ажиллаж байгаагаа салбарын мэргэжилтнүүд хэлж байв. Юутай ч 14 хоногийн турш эрчимтэй өссөн махны үнэ 2000-3000 төгрөгөөр буурч иргэд түр амсхийж байна. .

Өнгөрсөн лхагва гариг буюу энэ сарын 22-ны байдлаарх махны үнэ гурав хоногийн дотор 2-3 мянган төгрөгөөр буурчээ.
Эх сурвалж: www.1212.mn


2019.5.28  мягмар  №109  (6076)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.