СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д аминдэмийн дутагдал зан төлөвт нөлөөлдөг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британийн тэргүүлэх эрдэмтдийн нэг Стийв Жонс хүмүүсийг Д аминдэмээ хангалттай хэмжээгээр нөхөж, аль болох дутагдалд орохгүй байхыг уриалсан байна. Нэн ялангуяа бага насны хүүхдүүд Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх нь чухал гэдгийг анхааруулжээ.

Орчин үеийн судалгаагаар хүүхдүүд 10 жилийн өмнөхөөс нэг цагаар бага хугацааг гадаа тоглож өнгөрүүлдэг болсон гэжээ. Тэд гадаа гарч наранд биеэ шарж тоглохын оронд гэртээ комьпютер, ухаалаг гар утас, таблетын дэлгэц ширтэж цагийг өнгөрөөх болсон байна.

1950-аад оны үед Их Британи даяар Д аминдэмийн дутагдалд орж байсантай адил өнөө цагт уг дутагдлаас үүдэлтэй рахит буюу сульдаа өвчин эргэн газар авчээ. Эрдэмтэн Стийв Жонс нарны туяанаас Д аминдэмийн хэрэгцээгээ нөхснөөр дан ганц сульдаа өвчин биш бусад олон төрлийн өвчнөөс сэргийлж чадна гэжээ.

Тухайлбал жингийн илүүдэл, цусны даралт, судасны хатуурал зэрэг өвчнөөс сэргийлэхэд Д аминдэм тустай байна.

Жонс нь Лондоны их сургуулийн удамзүйн профессор бөгөөд алдарт Beatles хамтлагийн дуугаар нэрлэсэн “Here Comes the Sun”  шинэ номоо гаргажээ. Уг номондоо нарны гэрэлд хамгийн их агуулагддаг Д аминдэм хүний бие эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлж буйг дэлгэрэнгүй, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танилцуулсан байна.

Хэрэв та нарны туяанд далайн эрэг дээр усны хувцастай эсвэл нүцгэн цаг орчим биеэ шарвал цусны даралт 10 орчим нэгжээр багасч судсыг амраадаг. Гэвч хэт удаан хугацаагаар наранд биеэ шарвал арьсны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэдгийг Стийв Жонс 1930-аад оны үеийн судалгааны ажилдаа дурдсан байдаг ажээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.