УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн судлаач Д.Ганхуяг нарын дөрвөн хүн Үндсэн хуулийн цэц/ҮХЦ/-д хандсан юм. Харин түүний мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж, өнөөдөр/2019.05.27/ дунд суудын хуралдаанаа өглөөний 09:30 цагт эхлүүлсэн билээ.
Тэгвэл ҮХЦ-ийн хуралдаан 14:30 цагийн байдлаар түр завсарлаад байна. ҮХЦ хуралдааны дүгнэлтээ 17:00 цагт зарлахаар болсон байна. Олон нийтийн таамаглаж буйгаар ҮХЦ хуралдааныг хойшлуулах магадлалтай байгаа ажээ. Учир нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх УИХ-ын тогтоол нь хууль зөрчсөн гэж үзэх ямар ч үндэслэлгүй бөгөөд ҮХЦ маргаан үүсгэх ч боломжгүй гэж зарим хуульч, судлаачид үзэж байгаа юм.
Тиймээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулга болон ҮХЦ-ийн энэ үйлдлийг эсэргүүцсэн жагсаал ҮХЦ-ийн гадаа өнөөдөр/2018.05.27/ болсон юм.
Үндсэн хуулийн цэцийн хуралд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцож байгаа билээ.