Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Бага нарангийн гудамжид өчигдөр орой 21 цагийн үед Хьюндай маркийн ачааны машины жолооч айлын гэрийг дайрч, 10 настай хүүхдийн амь насыг хохироосон ноцтой осол гарчээ.
Осол болох үед хүү гэртээ ганцаараа байжээ. Уг хэргийг үйлдсэн жолооч хүнд гэмтэл авч эмчлүүлж байгаа бөгөөд түүнээс согтууруулах ундааны зүйл илрээгүй байна. Ослын шалтгаан нөхцөл тодорхой болоогүй байгаа боловч ачааны автомашины тормосны систем ажиллагаагүй болсноос үүдэн осол гарсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Иймд иргэд албан байгууллагууд өөрсдийнхөө автомашин техник хэрэгслээ тогтмол үзлэг шалгалтад оруулж техникийн бүрэн бүтэн байдлыг хангасны үндсэн дээр замын хөдөлгөөнд оролцож байхыг сэрэмжлүүлж байна.