СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зайсангийн иргэд БОАЖ-ын сайдыг огцрохыг шаардан жагслаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Зайсан орчимд амьдардаг иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардан өнөөдөр тус яамны гадаа жагслаа.

Тэдний зүгээс “. Сүүлд давхцалгүй бөгөөд гэрчилгээтэй байсан айлын газрыг ч цуцалсан. Иргэд бидэнд хүндэтгэлгүй хандаж байна, асуудлыг шийдэж өгөхөд анхаарал тавьдаггүй, хүлээн авч ч уулздаггүй. Яагаад гэдэг учир шалтгаанаа ч хэлэхгүй байна" хэмээн дурдаж байлаа.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан толгойн зүүн талд иргэн О.Одсүрэн нь 2018 онд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын суурийн газар шорооны ажил явуулж, Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан үйлдэл гаргасан. 

Энэ мэт Зайсанд амьдарч байгаа иргэдийн газрын асуудлыг шийдээгүй байж, компаниудад газар олгож байгааг хянаж үзмээр байна хэмээн шаардаж байлаа.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.