СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ: Сураггүй болсон таван настай охины нагац ахыг баривчилжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Юта мужийн Логан хотод таван настай Элизабет Шелли охин сураггүй алга болжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гарагийн 02 цагийн үед ээжийнхээ гэрт байсан ба  үүнээс хойш найман цагийн дараа цагдаа нар охиныг сураггүй алга болсон гэж үзэн хайж эхэлсэн байна.

Уг хэрэгт нагац ах 21 настай Александр Виплийг сэжиглэн баривчлан саатуулаад байгаа юм. Сэжигтэн баасан гарагийн орой Шеллигийн ээжийн гэрт ирсэн ба охин алга болох үед ч мөн эзгүй байжээ. Охины нагац ахыг хорих газар луу илгээсэн байна.

 

 

Логан хотын цагдаагийн газар Шелли охиныг хайж байгаа зарыг цахим сүлжээнд байршуулж иргэдээс мэдээлэл цуглуулж байна. Хэргийн мөрдөн шалгах ажлын явцыг одоогоор нууцалжээ. Гэсэн ч Шеллиг олох хүртэл бүх шатны байгууллагууд хайгуулаа үргэлжлүүлнэ гэж Логан хотын цагдаагийн хэлтсээс мэдэгдэв.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.