СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алт нэгдүгээрт, амь аравдугаарт

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолоор“Алт-2” үндэсний хөтөлбөрийг баталж байлаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын жилд олборлох алтны хэмжээ 2-5 тонноор тогтвортой нэмэгдэж, 2020 он гэхэд жилд олборлох алт 25 тонноос дээш олборлол хийх боломжтой. Зөвхөн Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргахын тулд эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, тэр тусмаа алт олборлолтыг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарлаа хандуулж байна. хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдэж байв. 

Засгийн газрын “Алт-2” хөтөлбөр эдийн засгийн зорилтдоо хүрсэн. . Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Засгийн газрын амлаад байсан хариуцлагатай уул уурхай бий болж чадсангүй.

“Эко Алтан заамар” компанийн талбайд энэ оны хоёрдугаар сард уурхайн хөрс цөмөрч дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг ослын шалтгааныг МХЕГ-аас шалгаад “Эко Алтан заамар” компани ТЭЗҮ-ийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй нь ослын шалтгаан болсон хэмээн дүгнэж байв.

Гэтэл энэ ослоос бусад уул уурхайн компаниуд сургамж авч үйл ажиллагаагаа сайжруулсангүй. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам  уурхайд энэ сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд осол гарч, 29 настай Б гэх залуу уурхайн хиймэл нууранд машинтайгаа живж нас барсан хэрэг гарсан. Уг ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Пентатерра” ХХК. Харин туслан гүйцэтгэгч нь “Шарын гол уул уурхай” ХХК байж.

Осолдож нас барсан гэдгийг МХЕГ-аас мэдээлсэн. Хэргийн газарт ажилласан МХЕГ-ын улсын байцаагчид ослын урьдчилсан шалтгааныг “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн. Мөн МХЕГ-аас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй нь осол гарах шалтгаан болсон” хэмээн дүгнэжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн хэлснээр Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал гэх зүйл юу ч алга. ” хэмээн мэдээлснээс үзвэл манай уул уурхайн компаниуд мөнгөний төлөө хүний амийг юман чинээ бодохгүй байгаа нь харагдаж байна. Мөн осол гаргаж хүний амийг хохироосон аж ахуйн нэгжид ногдуулдаг хариуцлага ч сул байгаа юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алт-2” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хариуцлагагүй уул уурхайн тоо олширч эхэллээ. Эдийн засгийн зорилтоо нэгдүгээрт тавьж, иргэдийнхээ амь насыг хамгийн сүүлд тавьдгаа хэзээ болих юм бол.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.