СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эзэнгүй ойд 17 хоног төөрсөн эмэгтэй “үхэл” эсвэл “амьдрал” гэсэн хоёр сонголттой тулгарчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Эмч мэргэжилтэй 35 настай Аманда Эллер энэ сарын 8-ны өдөр Хавай аралд ууланд алхаж байгаад сураггүй алга болжээ. Хайгуулчид түүнийг 17 хоногийн дараа буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт олоход эсэн мэнд төдийгүй эрүүл саруул олдсон байна. Эзэнгүй ойд хоёр долоо хоног гаруйн турш төөрсөн эмэгтэйг Мауй арлын эмнэлэгт хүргэхэд хугарсан хөл нь эдгэж, эрүүл шахуу байсанд эмч нар тун их гайхжээ.

Аманда Эллер Хавайн эзэмшилд багтдаг Мауй арлын Макаво ойд алхаж яваад хавцал руу хальтарч унан сураггүй болсон байна. Нью-Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагадаа “надад тэр үед бууж өгөөд үхэх эсвэл амьдрахын төлөө тэмцэх гэсэн хоёр л зам байсан. Ямар нэг дуу хоолой надад амьдрахыг хүсч байвал цааш алхаад байх хэрэгтэй гэж хэлэх шиг болсон. Тиймээс амьд үлдэхийг хүсвэл урагшаа явах гэсэн замыг сонгосон” хэмээн ярьжээ.

Түүний унаж байсан цагаан өнгийн Toyota машин Макаво ойн гаднаас олдоход гар утас, хэтэвч нь байжээ. Эллерийн эцэг эх охиноо олсон хүнд 10,000 ам.долларын шан амлаж олон зуун сайн дурынхан эмэгтэйг хайсан байна.

Аманда хавцлаас унахдаа нэг хөлөө хугалсан ч машиндаа хүрэхийн тулд, замаа олохын тулд алхсаар л байжээ. Ойгоос гарах гэж явсаар улам л гүн рүү нь орж байснаа мэдээгүй аж. Ойн дунд байхад нь хэд хэдэн удаа нисдэг тэрэгний чимээ сонсогдож байсан ч эмэгтэйг олж харалгүй өнгөрсөн байна.

 

 

Эцэст нь Эллерийн найз Жавиер Кантеллопс  нисдэг тэргээр хайгуул хийж баасан гарагийн 15 цаг 45 минутад түүнийг олжээ. Олсон даруйдаа эмнэлэгт хүргэхэд “хөл нь хугарсан, 15 кг турсан байсан ч эрүүл саруул байсан нь биднийг гайхшруулсан” хэмээн эмч нар ярьсан байна. Тэрээр баасан гарагт эмнэлэгт хэвтэн бямба гараг гэхэд гарчээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.