Монако бол дэлхийн хамгийн жижиг газар нутагтай орнуудын нэг ч дэлхийн хамгийн баян орон билээ. Тус улсын иргэдийн 70 орчим хувь нь гаднын цагаач байдаг бол ердөө 30 орчим хувь нь л тус улсын унаган иргэн байдаг. Одоогийн байдлаар Монакогийн 38 мянган иргэн Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнгээс ч бага талбайд буюу ердөө 2.02 хавтгай дөрвөлжин км талбайд амьдарч байна. Гурван талаараа Франц, нэг талаараа Итали Улстай хиллэдэг.
Тус улс 2017 онд газар нутгаа Газар дундын тэнгис рүү 15 акраар сунгахын тулд 2.3 тэрбум ам.доллар бүхий төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдэж байсан юм. Тэгвэл төслийг албан ёсоор эхлүүлсэн талаар CNN агентлаг мэдээлжээ. Төслийг 2025 он гэхэд хэрэгжүүлж дуусах бөгөөд Газар дундын тэнгист байгуулж буй хиймэл аралд дээр 60 мянган орон сууц, цэцэрлэгт хүрээлэн, зогсоол барьж 1000 орчим иргэнийг суурьшуулахаар төлөвлөж байгаа юм байна. Шинээр баригдах дүүргийн эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг нарын цахилгаан станцаар хангах бөгөөд орон сууцнууд нь хамгийн багадаа 400 метр квадрат байх гэнэ. Газар дундын тэнгист барьж буй хиймэл арлыг тэнгисийн урсгалд саад болохгүйгээр муруй хэлбэртэйгээр бүтээж байгаа аж.
Сонирхуулахад, Монакод байшин, барилга худалдаж авахад маш үнэтэй. Тус улсад метр квадрат байрны ханш Лондон болон НьюЙорк хоттой харьцуулахад сая ам.доллараар илүү үнэтэй байдаг байна.
Эх сурвалж: https://edition.cnn.com/style/article/monaco-extension-sea/index.html