СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-25

“Өгөөж-Чихэр боов” компани 20 дахь жилдээ “Боорцогны баяр”-аа тэмдэглэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Монголчуудын уламжлалт хэрэглээ болсон боов, боорцогийг хамгийн анх үйлдвэрийн горимд шилжүүлсэн хүнсний ууган үйлдвэрийн хувьд “Боорцогны баяр”-ыг анх санаачлан хэрэгжүүлж эхэлснээс хойш 20 жил өнгөрөхөд Монголын хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг баяр болсон байна.

“Өгөөж-Чихэр боов” үйлдвэрийн өмнөх талбайд яг одоо болж буй “Боорцогны баяр”-т та үр хүүхдүүдийнхээ хамт хүрэлцэн ирснээр “Боорцог дууг хэн сайн дуулах вэ” тэмцээн, “Өнхрүүш цуглуулцгаая” хөгжөөнт тоглоом, “Боорцогны хорхойтон” хөгжөөнт тоглоом, “Сандал тойрч бүжиглэцгээ” хөгжөөнт тоглоом, “Сумочин өнхрүүш” сумо тэмцээн, “Гольф” тэмцээн, “Твистер тоглоом” зэрэг 17 тэмцээн уралдаан арга хэмжээнд хүүхдүүдээ үнэ төлбөргүй оролцуулж баярлуулах боломжтой юм.

Өдөрлөгийн үеэр  “Өгөөж-Чихэр боов” үйлдвэрийн 100 гаруй нэр төрлийн шинэхэн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авч болохын зэрэгцээ “Цаг хугацааны машин Дурсамж дэлгүүр”-ээр зочлох боломж тохиож байна. Уг дэлгүүр нь 1970-1980 онд ажиллаж байсан хүнсний дэлгүүрт зочлох ховорхон боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.