Японы мэргэжлийн сумо бөхийн нацү башё дуусах шатандаа орж байна. 13 өдрийн дараах байдлаар башёг 11 даваа, хоёр унаатай маэгашира-8 Асанояма ганцаараа тэргүүлж буй бол Какүрюү М.Ананд аварга 10 даваа, гурван унаатайгаар дэд байранд бичигдэж байна.
Өчигдрийн барилдаан тун сонирхолтой өрнөж Какүрюү М.Ананд аварга озеки Такаяасүд тав дахь удаагаа дараалан уналаа. Харин башёг тэргүүлэгчид болох Асанояама секиваке Точиношин нарын барилдаан маргаан дагуулсан барилдаан болж шүүгчдийн шийдвэрээр Асаноямад ялалтыг зааснаар Точиношин есөн даваа, дөрвөн унаатай болоод байна.
Өнөөдрийн байдлаар есөн даваа, дөрвөн унаатай дараах бөхчүүд байна.
- Озеки Гоейдо
- Секиваке Точиношин
- Маэгашира-3 Тамаваши Б.Мөнх-Оргил
- Маэгашира-7 Мэйсэй