Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 6-11 хэмийн дулаан, хур тунадас орохгүй хэмээн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Энэ амралтын өдрүүдээр ихэнх нутгаар цаг агаар сэрүүсч, өнөө шөнө, маргааш өдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа.
Түүнчлэн 25-26-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх юм байна.