Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвд 13 настай охиныг хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүүх бүрэлдэхүүн Д.Жавхлан, М.Амарболд нарт оноосон ялын зүйлчлэлээс “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор” гэснийг хүчингүй болгож, Нийслэл давж заалдах шатны шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Ингэснээр 13 настай М охиныг ёс бусаар хүчирхийлж, тохуурхан дайжигнаж, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нар бүх насаараа хаалттай хорих ангид ял эдлэхээр болж байна.