Баянзүрх дүүргийн IV хороо буюу Зүүн дөрвөн замын уулзварын зүүн талын зам дагуу баригдаж буй барилга дээрээс өнөөдөр цонх унасан хэрэг гарчээ. Харин азаар доогуур нь хүн явж таараагүй бөгөөд ямар нэгэн осол гараагүй ч автомашины цонхыг бага зэрэг хагалсан байна. Гэсэн хэдий ч цаашид хөдөлмөрийн аюулгүй байдлаа чандлан мөрдөж, ажиллахгүй бол дахин томоохон ноцтой осол гарч болзошгүй байна.
Биднийг очих үед явган хүний зам дээр барьсан хамгаалалтыг дахин бэхэлж, барьж байлаа. Тус талбайн даамал н.Гантөмөр гурван давхраас нэг ширхэг цонх унасан. Хүн гэмтээгүй одоо манай компани хавтан давхарлан, барьж байна. Барилгын норм стандартын дагуу сайн хийж байгаа.
-Урьд нь яагаад сайн хийж болоогүй юм бэ?
-Хийчихсэн байсан ш дээ.
Цонх унасан нь бид нарын 100 хувь буруу. Хамгийн сайн хавтанг хоёр дахин давхарлан хийж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шалгадаг. Дараа ийм зүйл гаргахгүй хичээж ажиллана
-Тэгвэл гурван давхраас унасан цонхыг даахгүй цөмрөөд унасан байна ш дээ?
-Доошоо унаагүй. Энэ дээрээ унаад доошоо цөмөрсөн. Хэрвээ даагаагүй бол явган хүний зам дээр унах байсан. Хавтан учир цөмрөнө ш дээ. Золоор хүн бэртэж гэмтээгүй. Цонх унасан нь бид нарын 100 хувь буруу. Хамгийн сайн хавтанг хоёр дахин давхарлан хийж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шалгадаг. Дараа ийм зүйл гаргахгүй хичээж ажиллана.
Энэ мэтчилэн сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүйгээс барилга дээрх гарах ослын тоо сар улирлаар тоологдож нэмэгдсээр байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд автомашин дээрээс блок унасан хэрэг гарсан билээ.
Тус замаар зорчиж явсан иргэн Р.Болдоо “Компанийг хариуцаж байгаа хүнд хариуцлага тооцох хэрэгтэй. Үүнийгээ сайн бөхөлж, хамгаалалт сайн хийх хэрэгтэй. Уг замаар өдөр, шөнөгүй хүн явдаг. Сая тэгээд хүн даруулчихсан бол яах байсан юм бэ. Энэ тэндгүй ийм асуудал зөндөө гарч байна. Ямар хариуцлага тооцдог нь юм бүү мэд” хэмээсэн юм.
Цонх унасан талаар манайд мэдээлэл ирээгүй. Гэхдээ хяналт шалгалтаар очиж хянаж үзнэ
Бид энэ талаар Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Батбилгүүнээс утсаар тодрууллаа. Тэрбээр “Уг барилгыг иргэн Ганбат бариулж байгаа. Гүйцэтгэгчээр “Эрхэм хүслэн констракшин” ажиллаж байгаа бөгөөд манай хэлтэсээс хоёр ч удаа хяналт шалгалт хийсэн. Цонх унасан талаар манайд мэдээлэл ирээгүй. Гэхдээ хяналт шалгалтаар очиж хянаж үзнэ” гэлээ.
Нийслэлийн Цагдаагийн газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Аюулгүй ажлын байр нэгдсэн арга хэмжээг” зохион байгуулахаар болсон. Энэ хүрээндээ явган хүний зам дагуу байрлалтай барилгуудын хаалтын чанарыг дахин нэг нягталж үзмээр байна. Өнөөдөр азаар хүн бэртэж гэмтээгүй ч маргааш аль нэг барилгын дээрээс юу ч унах эрсдэлтэй байна шүү дээ.