Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Ерөнхий сайд Тереза Мэй огцрох өдрөө зарлалаа. Өнгөрсөн долоо хоногт тэрээр ирэх зургадугаар сарын эхний долоо хоногт огцорно хэмээн мэдэгдэж байсан. Ерөнхий сайдын өнөөдөр хийсэн мэдэгдэлд зургадугаар сарын 7-ны өдөр албан тушаалаа хүлээлгэж өгнө гэжээ. Их Британи улс Европын холбооноос энэ оны эхэнд гарахаар төлөвлөсөн боловч Мэйн санал болгосон тохиролцоог Парламентад дэмжилгүй өдий хүрсэн. Тэрээр өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэн ажлаараа бахархаж байна, Консерватив нам шинэчлэл хийж Европын холбооноос гарах алхмыг амжилттай хийж гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: www.bbc.com