СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Амтлаг” тарагнаас хулгана гараагүй гэдэг дүгнэлт гарчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид “Сүү” ХК-ийн үйлдвэрийн шат дамжлагыг нэг бүрчлэн шалгахад амьд хулгана орох нь битгий хэл, ширхэг хялгас ч орох боломжгүй маш нарийн технологийн горимтой болохыг видеогоор баримтжуулж авсан байна.

Мөн иргэн Н.Бат-Эрдэнийн гаргасан гомдлын дагуу хулгана гарсан гэх тарагны үлдэгдэл, тарагнаас гарсан гэх хулгана, мөн тухайн тарагтай нэг хөрөнгөнөөс нэгэн зэрэг үйлдвэрлэгдсэн өөр тарагнаас  дээж авч Улсын мал эмнэлгийн төв лабораторид шинжлүүлэхэд үхсэн хулгана болон үлдэгдэл тарагнаас иколи хэмээх нян илэрчээ.

Харин уг тарагтай нэгэн зэрэг үйлдвэрлэгдсэн тараг болон тухайн таргийг хэрэглэсэн хүүхдээс иколи Иймд уг хулгана үйлдвэрийн шат дамжлагын явцад бус харин иргэн Н.Бат-Эрдэнийн гэрийн нөхцөлд орсон гэдэг дүгнэлт гарсныг мэргэжлийн хяналтын газрын эх сурвалж хэллээ.

Бид иргэн Н.Бат-Эрдэнэтэй холбогдож мэдээлэл авахаар түүний 9596***1 дугаар руу залгасан боловч холбогдох боломжгүй байлаа.

Харин “Сүү” ХК-ийн хуулийн зөвлөх Б.Цэрэндоржоос “Амтлаг” тарагнаас хулгана гарсан асуудлыг шалгах явц хэрхэн үргэлжилж байгааг тодруулахад

“Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчид үйлдвэрээс, бүтээгдэхүүнээс, хүүхдээс маш олон дээж, шинжилгээг авч холбогдох байгууллагаар шинжлүүлсний үндсэн дээр дүгнэлтээ гаргасан. Нэлээн их цаг хугацаа орсон ажил боллоо. Уг хэрэг дээр Зөрчлийн хэрэг үүссэн байгаа учраас мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлтээ прокурорт  хянуулахаар хүргүүлсэн. Прокурорын албан ёсны дүгнэлт эцэслэн гараагүй байна.  Удахгүй гарчих байх. Бид энэ хэргийн талаар прокурор хянаж эцсийн дүгнэлтээ гаргахаас өмнө ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.