СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Сугар: Солонгос хоолны жинхэнэ амтыг монгол тогооч нар мэдрүүлж чаддаг гэдгийг дэлхийд харуулсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Монгол тогооч нар олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд мэдлэг, уран чадвараараа өрсөлдөн амжилттай оролцож, дэлхий нийтийн чиг хандлагатай мөр зэрэгцэн хоолыг урлаг болгон хөгжүүлж явна. БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 11, 12-нд . Уг тэмцээнд Yuna сүлжээ рестораны дөрвөн тогооч оролцон солонгос хоолыг Монгол хүн хийж чаддагийг дэлхийд таниулсан тус рестораны мастер тогооч Б.Сугартай ярилцлаа.

Тэрбээр 17 настайгаасаа тогооч мэргэжилд дурлан ажилласан бөгөөд Сэрүүлэг дээд сургуулийн “Үйлдвэрлэл үйлчилгээ, менежмент”-ийн мэргэжил эзэмшиж, “Нарантуул” зочид буудалд ахлах тогооч, Төрийн тусгай хамгаалалтын Их тэнгэр цогцолборт ахлах тогооч, SS club-ын ахлах тогоочоор 10 гаруй жил ажиллан, 2018 оноос Yuna сүлжээ рестораны ахлах тогоочоор ажиллаж байна. .

-Олон улсын мастер тогооч нарын тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Тэмцээнийх нь талаар яриагаа эхэлье?

-Энэхүү тэмцээнд 30 гаруй орны 2000 гаруй мастер тогооч нар оролцсон. Тэмцээнд оролцогч нарын 50 гаруй хувь нь солонгос тогооч нар байсан. Манай Yuna сүлжээ рестораны дөрвөн тогооч, Монголын мастер тогооч нарын холбооноос хоёр тогооч оролцсон. . Манай баг бүрэлдэхүүн голдуу Ази болон солонгос хоолны төрөлд оролцсон.

Олон улсын тэмцээн гэдэг утгаараа дэлхийн нийтийн хоолны чиг хандлагыг баримтлахаас гадна, хийж байгаа арга барил, Ази болон солонгос хоолыг европ хэв маягт оруулан таваглах зэрэг олон шалгуур үзүүлэлт харна

-Олон орны мастер тогооч нар өрсөлдсөн байна. Тэмцээний шалгуур хүртэл арай өндөр шалгууртай байх уу?

-Дэлхий нийтэд тэмцээний шалгуур хүртэл өөрчлөгдсөн. Зөвхөн харагдах байдалд биш амт, харагдах байдал, эрүүл ахуйн орчин тухайн хоолыг хийхэд хэрхэн ажиллаж байгаа байдал, технологи ажиллагаа, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын шалгууруудыг хардаг. Энэ бүгд нийлээд 100 оноо хүрэх ёстой. .

-Монгол тогооч нарын хувьд бусдаас юугаараа ялгарч чадаж байв?

-Монголчууд сайн байна шүү хэмээн тэмцээний дараа шүүгч нар хэлж байсан. . Манай тогооч нарын хувьд бүгд урьд нь европ хоолоор мэргэшсэн байсан тул ази, европ хоолны амтыг хослуулах чадвартай. Солонгос тогооч нарын хувьд хэтэрхий өөрсдийнхөө үндэсний хоолны амтыг хоолондоо шингээсэн нь шүүгч нараас үнэлгээ муу авсан гэсэн.

Хоолоор дамжуулан хүнийг эмчилж болно шүү дээ. Тийм ч учраас тогооч хүн сэтгэлээ гарган хоол хийснээр тухайн хоолны амтанд шингэн хүнд амт чанартай хоол хүрдэг

-Таны хувьд ямар учраас солонгос хоолоор мэргэшихээр болсон бэ?

-Тогооч мэргэжил хэзээ ч сурч дуусашгүй мэргэжил. Байнга сурч өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэр ч утгаараа 2015 оноос солонгос хоолыг хийх аргад суралцсан. Тухайн үндэсний хоолыг хийж сурахад асар их судалгаа, шинжилгээнээс гадна техникийн арга барилыг эзэмших ёстой.

-Ахлах тогооч, мастер тогоочийн хувьд ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

-Гал тогооны өрөөнд ажиллаж байгаа хүн бүх хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг. Тогооч нартаа тогоочийн ёс зүйг эрхэмлэн ажиллахыг захидаг. Хамгийн гол зүйл бол хоол хийхдээ сэтгэлээ шингээж хийх ёстой. Тогооч мэргэжил эмчийн мэргэжилтэй дүйцэхүйц гэж боддог. .

-Тогооч хүн амттай хоол хийхээс гадна маш сайн техник эзэмшсэн байх ёстой байх?

-Хоолны технологи их чухал. Тогооч мэргэжлээр сурч байгаа хүмүүс технологи ажиллагаа, хоолны жороо сайн мэдээд ирэхлээр аяндаа гарт орчихдог. Манай улсад тогооч мэргэжилтэй мэргэжлийн хүмүүс цөөхөн байна. Мэргэжлийн бус хүмүүс гал тогоонд ажиллаж байгаа нөхцөлд эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр амттай хоол тэр болгон хийж чадахгүй шүү дээ. Тийм ч учраас ахлах ангиа төгсөж байгаа залууст хандаж хэлэхэд тогооч мэргэжлийг эзэмшээсэй хэмээн хүсэж байна. .

Нэг удаа боловч өмнө нь идэж байгаагүй хоолоо захиалан сонголтоо өөрчлөн идэж үзээрэй хэмээн хэлмээр байна

-Yuna сүлжээ рестораны хувьд бусад солонгос хоолны газруудаас ямар онцлогтой вэ?

-. Ресторан гэдэг утгаараа мэргэжлийн тогооч нар маань 60 гаруй төрлийн хоолыг эрүүл ахуйн өндөр түвшинд  амт чанартай хийдэг. Сүүлийн үед хүмүүс эрүүл ахуйн шаардлага хангасан баталгаатай хүнсээр хийсэн хоол идэхийг эрхэмлэх болсон. Энэ ч утгаараа манай ресторан хүнсний аюулгүй байдал хоол үйлдвэрлэлийн салбарт эрүүл ахуйн стандарт ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн үйл ажиллагааг нэн тэргүүнд тавин ажилладаг. Мэргэжлийн байгууллагууд стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг хэмээн үнэлдэг. .

-Солонгос үндэсний хоолны нэр төрөл их баялаг. Гэвч бидний хувьд солонгос хоол гэхээр хэдхэн нэр төрлийн хоолыг захиалж иддэг. Танай ресторан гэхэд 60 гаруй нэр төрлийн хоол гаргадаг гэж байна. Тэгэхээр бусад нэр төрлийн хоолны амтыг мэдрэхийн тулд иргэд өөрсдөө сониуч хандах хэрэгтэй юу?

-Үйлчлүүлэгч нарын сонголтыг хүндлэх нь зүйтэй. Гэхдээ өөрөө хоолоо хийдэг болоод ч тэр үү хүмүүсийг өөр нэр төрлийн гоё амттай хоол захиалж идээсэй хэмээн боддог. Нэг удаа боловч өмнө нь идэж байгаагүй хоолоо захиалан сонголтоо өөрчлөн идэж үзээрэй хэмээн хэлмээр байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.