Дэлхийн олон оронд такси үйлчилгээгээ нэвтрүүлсэн Uber компани Их Британийн нийслэл Лондон хотод цахилгаан дугуй түрээслэх үйлчилгээгээ нэвтрүүлжээ. Нийслэл хотод машин унахаас татгалзаж эко хэрэглээг дэмжигчдэд зориулж 350 цахилгаан дугуй түрээсэлж эхэлсэн байна.
JUMP цахилгаан дугуйг Их Британиас өмнө Америк, Канад болон Европын Берлин, Парис зэрэг хотуудад хэдий нь унаж эхэлжээ. Хэрэглэгчид дугуйг унахын тулд 1 фунт стерлинг буюу 1,27 ам.доллараар түгжээг тайлах ба дугуйг унасан эхний таван минутад үнэгүй, түүнээс хойш минут тутамд 12 цент төлөх юм байна.
Улс орнуудын Засгийн газрууд агаарын чанарыг сайжруулж, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд скүтер, дугуйн үйлчилгээг дэмжиж технологийн дэвшлийг ашиглаж байгаа юм.
Эх сурвалж: www.reuters.com