СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон улс 28 дахь жилдээ дараалан шилдэг зээлдүүлэгч орон болов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Япон улсын сангийн яамны мэдээлснээр тус улс 28 дахь жилдээ дараалан дэлхийд тэргүүлэх зээл олгогч орноор шалгарсан байна. Өнгөрсөн жил Японы гадаад хөрөнгийн хэмжээ өссөн гэсэн дүн мэдээллийг өгчээ.

Засгийн газрын гадаад дахь цэвэр хөрөнгийн хэмжээ 342 их наяд иен буюу 3,1 их наяд ам.доллартай дүйцжээ. 2018 оны төгсгөлд гаргасан уг дүн өмнөх жилийнхээс 3,7 хувиар өссөн үзүүлэлт байна. Хамгийн өндөр үзүүлэлтийг 2014 онд харуулж байсан ба тухайн жилд гадаад хөрөнгийн хэмжээ 351 их наяд иенд хүрчээ.

Японы гадаад цэвэр хөрөнгийн хэмжээ жагсаалтын хоёрдугаарт орж буй Герман улсаас 1,3 дахин их байгаа ажээ. ХБНГУ-ын гадаад хөрөнгө өнгөрсөн жилийн байдлаар 2,35 их наяд ам.долларт хүрсэн байна. Харин гуравдугаарт БНХАУ оржээ.

Олон улсын хөрөнгө оруулагчдын зах зээлд Японы хувьцааны ханш унаснаас гадаад зээл есөн жилд анх удаа буурсан ч АНУ-тай хийсэн худалдааны хэлэлцээр хөрөнгө оруулалтын хэмжээг шууд өсгөсөн байна. Сангийн яамны тайлан мэдээг Америкийн Ерөнхийлөгч Трампын айлчлалаас нэг хоногийн өмнө танилцууллаа.

Япон АНУ руу бараа бүтээгдэхүүн экспортлох, автомашин худалдахаас гадна ажлын байр бий болгох, хөрөнгө оруулах шахалтад орсон гэж Reuters мэдээлж байна.

 

Эх сурвалж: www.reuters.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.