Дархан-Уул аймгаас энэ сарын 16-ны өдөр алга болсон 12, найман настай ах, дүү хоёрыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олжээ. Хөвгүүдийг алга болсныг ар гэрийнхэн нь мэдмэгцээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн цагаас эхлэн улсын хэмжээнд эрэн сурвалжлах үйл ажиллагааг явуулсан юм. Ийнхүү 11 хоног эрэн хайсны үр дүнд ах дүү хоёр олдсон бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй аж. Хэргийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.