УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан /2019-05-24/ өглөө 10:30 цагт эхэллээ. Хэлэлцэх асуудлыг УИХ-ын дарга танилцуулсны дараа зарим гишүүд хэлэлцэх гэж буй асуудалтай холбогдуулан санал хэллээ
Гишүүд саналаа хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн "Үдээс хойших хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Засгийн газрын санал асуулгын хариултыг цаг хугацааны хувьд хуульчилсан учраас хойшлуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцье" гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад нийт гишүүдийн 33 гишүүн татгалзсан учраас үдээс хойш хэлэлцэх асуудлыг хэвээр үлдээв.
"Монгол улсын эдийн засаг нийгмийг 2020 он хүртэл хөгжүүлэх тухай үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл"-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулахаар тогтлоо. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа чуулган үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэж үндсэн хуульд заасан. Шүүх эрх мэдлийг УИХ хариуцахгүй. Ж.Батзандан гишүүний асуултын хаяг буруу байна. Бид хуулиа цэгцлэх ажлаа л хийнэ. Нягтлан бодохгүйгээр үндэслэл муутай санал тавьж цаг алдаж байна гэсэн шүүмжлэл ярьж байна. Өөрсдийнхөө нэр төрийг бодох ёстой. Улс орондоо үйлчлэхээс өөр зорилго та бидэнд байхгүй. УИХ-ыг хэрхэн ажиллаж байгаагаас нийгмийн сэтгэл зүй их хамаарч байна. Та бүхний үйл ажиллагаанаас парламентийн нэр хүнд их хамаарч байна. Төрийн ажилд хандахдаа хувийн ааш араншингаар хандаж болохгүй. Ийм учраас хурал дээр үг хэлж буй гишүүн хэлж ярьж буй үгэндээ их анхаар. Ирцэндээ л анхаар. Зарлана шүү. Өөрсдөө хариуцлагагүй сахилгагүй байж парламентийн нэр хүндийг унагаад байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно шүү. Хэн нэгний шахалт шаардлагаар биш..." гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Өнөөдрийн үдээс хойших чуулган дээр Ерөнхий сайдыг байлгамаар байна. Энэ хүн хаана юу хийж явна. Хэнтий явлаа, Ховд явлаа гээл сураг алдарсан. Хотод УИХ-ын дарга нь Ерөнхий сайд шиг Туул голоор, төрийн байгууллагаар яваад байгаа харагдах юм. Ямар Ерөнхий сайд биш дээ. Ер нь энэ Ерөнхий сайд яг юу хийгээд байгааг одоо гаргаж тавихгүй бол болохгүй байна. Ийм горимын санал гаргаж байна.
Хоёрдугаарт, Дэгийн хууль хэлэлцэхийг хойшлуулмаар байна. Юугаа ярих гээд байгаа юм бэ. 600 сая төгрөгөөр хурууны хээ уншуулдаг төхөөрөмж тавьсан. Юу ч өөрчлөгдөөгүй. УИХ-ын дарга зохион байгуулалт, ирц бүрдүүлэх дээрээ анхаараач ээ. Чанга дуугарсан нь үнэн биш, үнэнийг ярьсан нь үнэн байдаг. Таалагдвал шударга биш. Парламент рүү дайрч давшлаад байгаа явдлыг одоо зогсоо. Зад атгуулсан төмсөгтэй хүмүүсийн орилоонд энэ парламентийг утуулах ёсгүй шүү" гэлээ.
Чуулганы өнөөдрийн /2019-05-24/ хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Ж. Батзандан "Улс эх орны өмнө тулгамдсан, иргэд олон нийтийн санаа бодлыг чилээж буй асуудлуудыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх саналтай байна. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулчихвал иргэдийн амьдрал сайжирна гэж ярьсан, хэдхэн сарын өмнө энэ төр сайхан болно гэж олон хүн итгэж байсан. Г.Занданшатар даргыг УИХ-ын дарга болгосон. Нэг л гөлийчихөөд парламентийн үйл ажиллагаа чинь явахгүй байна. Том тэсрэлт гарч өгөхгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь мэдрэгдэж өгөхгүй байна. Өчигдөр Ерөнхийлөгч биднийг дуудаж уулзсан. Наад архидалтаа болиочээ гээд... Архидалтаас болж хүний амь нас эрсдээд байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гишүүд нь төрийн ордонд архидаад байсан. Зүгээр явж байсан иргэнийг архиар шахаж байгаад амь насыг нь алдахад хүргэсэн гэсэн ойлголт очсон байна. Энэ асуудлаа бид дотроо ярих ёстой. Гишүүд нь сахилга батаа сахих ёстой. М.Энхболд гэдэг хүнийг боорлосоор байгаад бид явуулсан. Гэтэл УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, бензин шатахууны үнэ, валютын ханш, өр зээл, бухимдал үүсгээд байгаа зөрчлийн, эрүүгийн хууль, сүрьеэ өвчний асуудлаа одоо ярья. Засгийн газрын холбогдох хүмүүсийг дуудаж шийдэл гаргаж чадаагүй бол ажлаа өг гэж шахъя. М.Энхболдыг огцруулаад прокурор, тагнуулын байгууллагын удирдлагыг солилоо. Одоо шүүхийн байгууллагын удирдлагыг солихгүй юм уу?. Сайжраад байгаа юм харагдахгүй байна. Г.Занданшатар дарга ажлаа санаачилгатай сайн хий. Хийвэл хийсэн шиг хий, чадахгүй бол ард түмэндээ хэл. Монголын ард түмэн төр засгаас томоохон эрс өөрчлөлтийг хүлээж байна. Гэтэл УИХ өдөр өнгөрөөх гэж байгаа юм шиг жижиг сажиг юм ярьсаар байх юм. Г.Занданшатар дарга аа улс төрийн манлайлал хийгээч" гэлээ.