Хэрэв та яг одоо Өмнөд Солонгост аялж байгаа, аль эсвэл таны ойр дотны хүн тэнд байгаа бол Хар баасан гаригийн хямдралтай худалдаа өнөөдрөөс эхэлж байна шүү! Бараа бүтээгдэхүүн хамгийн хямд үнээр зарагдах “Солонгосын хямдралын баяр” ирэх сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр Өмнөд Солонгосын томоохон дэлгүүр худалдааны төвүүдэд бүх бараа 10-80 хувь хүртэл хямдарна.
Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамд хамтран гурав дахь жилдээ энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Дотоодын болон гадны аялагч жуулчдыг татах зорилготой үйл ажиллагаа юм. Энэ жил Ганнам, Самсун, Хондэ, Дондэмуны дэлгүүр, худалдааны газрууд жилийн хамгийн хямд үнээ худалдан авагчдад санал болгоно. Мөн Лотте их дэлгүүрийн 780 брэнд, Шинсегэ их дэлгүүрийн 850 брэнд 80 хүртэл хувь хямдарч, намрын хямдрал урамшууллаа 10 дугаар сарын 14 болтол үргэлжлүүлнэ гэжээ.
Эх сурвалж: www.pulsenews.co.kr