ТЕГ-ын дарга асан, Хошууч генерал Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих асуудлыг өнөөдөр өглөө 11 цагийн үед Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд суллах шийдвэрийг гаргажээ.
Б.Хурцыг 2002 оны эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл анги буюу Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс болон Онц хүнд, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулашгүйгээр баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхлэн хорьж саатуулаад байсан юм.
Уг хэрэгт хяналт тавьж байсан прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь үндэслэлээр үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд гаргасан боловч шүүхээс прокурорын хүсэлтийг нотлох баримт муутай хэмээн үзэж Б.Хурцыг суллах шийдвэрийг гаргасан байна.