БСШУСЯ болон “Ахмад багш нарын холбоо” хамтран “1000 багшийн уулзалт зөвлөгөөн”-ийг тав дахь жилдээ төрийн ордонд өчигдөр зохион байгуулсан билээ. Уг арга хэмжээний үеэр Багануур дүүргийг төлөөлж ирсэн 87 настай иргэн амьсгал хураасан харамсалтай хэрэг гарсан байна. Зөвлөгөөнд суухаар ирсэн ахмад багшийн бие төрийн ордонд ирээд удаагүй байхдаа тавгүйтэж эхэлсэн байна. Улмаар уулзалт зохион байгуулагчид яаралтай тусламж үзүүлж, түргэн тусламж дуудсан ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.