СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы Panasonic брэнд Huawei-тай хамтрахаас татгалзлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө


АНУ-ын Засгийн газар Huawei компанийн үйл ажиллагаанд хориг тавьсны дараахан Японы Panasonic брэнд ч мөн Хятадын технологийн компанитай цаашид хамтран ажиллах боломжгүй болсон гэдгээ мэдэгдлээ.

Японы электрон бараа үйлдвэрлэгч компани Америкийн Засгийн газрын гаргасан шийдвэрийг даган мөрдөж буйгаа илэрхийлжээ. Panasonic брэндийн үйлдвэрлэдэг нийт бараа бүтээгдэхүүний 25 хувь нь түүхий материалаа АНУ-аас татдаг байна.

Гэвч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын технологийн тэргүүлэгч Huawei брэндтэй цаашид хамтран ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн ч Хятадын сайтад Panasonic Huawei компанийг цаашид дэмжих болно гэсэн мэдээлэл өгчээ. ВВС агентлаг энэ талаар тодруулга авахыг хүссэн боловч одоогоор хариу ирүүлээгүй байна.

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлэл технологийн онц байдал зарлаж улсын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй компаниудтай хамтран ажиллахаас татгалзан хар жагсаалт гаргасан. Хятад-Америкийн худалдааны зөрчил хурцдаж буй энэ үед гар утас үйлдвэрлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй

Google хайлтын систем Трампын шийдвэрийн дагуу Huawei гар утсанд өөрийн нэрийн апп-уудаа хориглохоор болсон нь хэрэглэгчдийг багагүй цочирдуулсан. Мөн Японы Softbank, KDDI зэрэг банк санхүүгийн байгууллагууд Хятадын компанитай шинээр гэрээ хэлэлцээр байгуулахгүй гэдгээ мэдэгджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.