СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-23

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой .


Энэ Төслийн хүрээнд нийт 24.5 сая ам. долларын хөрөнгөөр газар тариалангийн үйлдвэрлэлд нэн хэрэгцээтэй байгаа 50-165 м.х-тэй трактор 186 ширхэг, хадлангийн зориулалттай 40 иж бүрдэл техник, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 20 иж бүрдэл техник, үр тариа, тэжээлийн таримлын 50-125 га талбайг услах 130 ширхэг бороожуулагч, төмс, хүнсний ногооны 1-10 га талбайг услах 116 ширхэг дунд болон бага оврын бороожуулагч, жимс, жимсгэнийг услах зориулалт бүхий 90 ширхэг дуслын усалгааны систем болон 110мм-450 мм диаметр бүхий усалгааны хуванцар хоолой тус тус нийлүүлэгдээд байна. 

.

Харин .

Эдгээр техник тоног төхөөрөмжүүдийг тариаланчдад гардуулан өгөх үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БНХАУ-аас  Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шин Хай Мин нар тэргүүтэй албаныхан гардуулан өгсөн юм.  

Төслийг хэрэгжүүлснээр төмс, хүнсний ногоо үйлдвэрлэлийн зүтгэх хүчний техникийн хүчин чадал одоо байгаа төвшнөөс 10%-иар нэмэгдэж жилдээ 100.0 мянган тонн хадлан тэжээл, 10.0 мянган тонн таримал тэжээл бэлтгэх, үр тарианы 9000 га, төмс, хүнсний ногооны 770 га, жимс, жимсгэнийн 150 га талбайг услах техникийн чадамж шинээр бий болно. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр үр тариа, төмс, хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид техникээ шинэчлэх, эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай тариаланг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болох юм. Төслийн хэрэгжүүлснээр жилдээ 5,0 тэрбум төгрөгийн хадлан тэжээл, 4,0 тэрбум төгрөгийн таримал тэжээл, 1,5 тэрбум төгрөгийн хүнсний ногоо тариалж хураан авах боломжтой болно. Нийт 450 хүний ажлын байр шинээр нэмэгдэх юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.