Үхрийн ястай мах өнгөрсөн оны тавдугаар сард дунджаар 8465 төгрөгөөр борлуулж байсан бол энэ сарын байдлаар нэг килограмм нь дунджаар 11850 төгрөгийн үнэтэй байна.
Тэгвэл хонины ястай мах нэг килограмм нь өнгөрсөн оны өдийд 7490 төгрөгөөр зарж байсан бол өнөөдрийн байдлаар 10522 төгрөгийн үнэ ханштай байгаа юм.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна. Хонины ястай мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 9500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөгөөр худалдаалж байна. Түүнчлэн энэ долоо хоногт хятад сонгино 1.9 хувиар өсөж 1349 төгрөг болжээ.