СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: УИХ-д зөв хүмүүсийг нэр дэвшүүлэх зорилготой "Элeкторат" хөдөлгөөний 2-р чуулганаас...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Хууль тогтоох төрийн дээд байгууллагыг мафижсан бүтэц бүрэлдэхүүнээс нь чөлөөлөх алхмыг хийх зорилготой, "Бие даан нэр дэвшигчдийн холбоо" нэрийн дор нэгдсэн "Электорат" гэх хөдөлгөөн үүсгэн байгуулагджээ

"Элeкторат" хөдөлгөөнд Eрөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Э.Бямбажав, Гадаад яамны сайд асан Ц.Гомбосүрэн, УИХ-ын гишүүн асан С.Оюун, З.Алтай, Хамба лам Д.Чойжамц, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, нийтлэлч Б.Баатар нар санаачилсан бөгөөд одоогоор Монголын төр нийгмийн зүтгэлтнүүд, олны итгэлийг хүлээсэн урлаг соёл, боловсролын олон арван хүн нэгдээд байна гэж өнөөдрийн 2 дугаар чуулган дээр дурдлаа. 

Энэхүү хөдөлгөөн нь "УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх зорилготой хөдөлгөөн биш" бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөх, бие даан нэр дэвшиж болохуйц хүмүүсийг бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилготой ажээ. Тэдний дундаас олон түмний шалгуурт нийцсэн хүмүүсийг тодруулан дэмжих хөдөлгөөн гэнэ. 

 "Элeкторат" хөдөлгөөн 2019 оны гуравдугаар сарын 28-нд албан ёсоор байгуулагдаж, хөдөлгөөний 60 гаруй гишүүн хамтын тунхаг бичигт гарын үсэг зуржээ. 

Б.Баабар "Элeкторат" хөдөлгөөний санаачлагч

"Энд яриад байгаа "Элeкторат" бол зөвхөн зөв хүмүүсийг зохион байгуулалттайгаар бие даан нэр дэвшүүлэх хэмжээний электорат юм. Тэднийг нэр дэвшүүлэн дэмжигч, ард нь байгаа баталгаа нь улс төрийн нам биш харин олон түмний итгэл найдварыг өнөө болтол хадгалж яваа нэр хүндтэй хүмүүсийн сайн дурын эвсэл юм" гэлээ.

"Элeкторат" хөдөлгөөн сонгуулийн дүн гарсны дараа үүргээ дууссан гэж үзэн татан буугдах ажээ. Сонгогдсон хүмүүсээс ямар нэгэн амлалт, хариу нэхэхгүй, ийм үйлдлийг ёс суртахуунгүй үйлдэл гэж үзнэ хэмээлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.