СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Eрөнхийлөгч Татварын багц хуулинд яагаад хориг тавьсан талаар зөвлөх Ц.Эрдэнэбат тайлбар өглөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Монгол улсын eрөнхийлөгчийн Татварын багц хуулинд тавьсан хоригийг Сангийн сайд ямар ч үндэслэлгүй, судалгаагүй, хуулиа уншиж судлаагүй үйлдэл хэмээн шүүмжилж, хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн мэдэгдээд байгаа билээ

Тэгвэл Eрөнхийлөгч уг хуулинд ямар шалтгаанаар хориг тавьсан талаар Eрөнхийлөгчийн зөвлөх Ц.Эрдэнэбатаас тайлбар авлаа.

-Татварын багц хуулин дээр ямар үндэслэлээр хориг тавьсан юм бэ МАН-ын бүлэг хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн?

Мөн татвар төлөгчдөөс Татварын хуулин дээр хүний эрх зөрчсөн маш олон зүйл, заалт байна гэдгийг онцолсон. Мөн энэ хуулиар дамжуулаад ядуурлыг хэдэн хувиар бууруулах юм, эдийн засагт ямар үр өгөөжтэй байх зэрэг нь маш тодорхойгүй.
Мөн гадны хөрөнгө оруулагчид 20 саяас дээш хөрөнгөтэй хүн гадагш зорчих боломжгүй болж байна. Энэ дээр татварын маргаан гарах магадлал ихтэй. Ийм үeд хөрөнгө оруулагчид монголд орж ирэх боломж хязгаарлагдана гэж үзэж байна. Тиймээс энэ хууль сайн хууль биш гэж үзээд байгаа юм. Мэдээж энэ бүхнийг уншиж судалсны үндсэн дээр хориг тавьж байна.

Манай эдийн засаг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай. Үүнийгээ боловсруулах шаардлагатай. Үүнийг санхүүжүүлэхийн тулд хоёр арга л бий. Зээл авах , санхүүжилт авах. Гэтэл одоогийн хуулинд санхүүжилт татахаасаа илүү зээлийг таатай болгох зүйл заалт тусгасан байна.

Хүчингүй болсон хуулинд хориг тавьсан гээд байгаа шүү дээ?

- Хүчингүй хууль биш юм. Хуулийн нэрийг 2-3 газарт буруу бичсэн. Түүнийг тайлбарлаж хэлсэн...

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.