Уржигдар /2019-05-21/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал дээр хэлсэн үгэндээ "Найрамдал зуслангийн 5220 га газраас 1200 га газар л үлдэж бусдыг нь эрх мэдэлтнүүд хувааж авчээ" гэж мэдээлсэн. Уг мэдээллийн мөрөөр Найрамдал зуслангийн газраас өмчилж авсан хүмүүсийн жагсаалт цахим орчинд тархсан. Уг мэдээлэл дунд УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2,5 га, Л.Болд 4500 мкв газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан гэсэн байсан юм.
Энэ асуудлыг бид УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
"Ах нь дөнгөж сая фэйсбүүкээс харлаа. Хуурамч гүтгэлэгт мэдээ гарсан байна. Бидний нэр дээр Найрамдал зусланд газар байвал иргэн та бүхэнд үнэ төлбөргүй өгье. Гэрчилгээг нь гаргаад ирээрэй. АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүн Найрамдлын газрыг өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст өнгөрсөн дөрвөн жил тарааж өгсөн гэсэн мэдээлэл бий. Би одоо Л.Оюун-Эрдэнэ сайд дээр орно. Өнөөдөр та бүхэнд энэ жагсаалтыг гаргаад өгнөө. Ж.Батзандан, Л.Болд нарт нэг см газар ч байхгүй. Б.Хурц болон С.Эрдэнийн хамсаатнууд өөрсдийнхөө нэр дээр авчихсан байна. Хулгай нь илрэх гээд ирэхээр өөр хүмүүсийн нэрийг гаргасан жагсаалт гаргаад ирсэн байна лээ" гэлээ.
-Танай ахыг ИНЕГ-ын дарга болох гэж байгаа гэх юм?
-Манай ахыг МИАТ-ын дарга, ИНЕГ-ын дарга болно гэх мэдээлэл яваад байх юм. Одоо гэртээ л сууж байна. Энэ ажилд томилогдчихвол надад хэлээрэй. Та нар ч бас эх сурвалжаа гурван талаас тодруулж байгаарай.
-Та С.Эрдэнэ гишүүнийг энэ газрыг хамаатан саднууддаа тараасан гэдгийг яаж батлах юм бэ?
-Найрамдал зуслан чинь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяанд байдаг зуслан. Тэр газрыг зөвхөн сайдын эрх мэдлийн хүрээнд газар олголт хийгдсэн гэх мэдээлэл надад бий. Ерөнхий сайд дээр ч тийм мэдээлэл бий.
Найрамдалд 500мкв газартай хэмээгдсэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бас тайлбар өглөө.
Тэрбээр,
-Найрамдал зуслангийн 5000 га газрын 4000-ыг нь хувь хүн, аж ахуйн нэгжүүд авсан байна гэдэг асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уржигдар хөндөн тавьж, хүүхдийн ногоон байгууламжаас хумсалсан хүмүүст хариуцлага тооц гэж НХХ-ийн сайд Н.Чинзоригт үүрэг болгосон. Миний нэрийг энэ асуудалд хавчуулсан байна лээ. Надад Найрамдалд байтугай аль ч зуслангийн ойролцоо газар байхгүй. Ер нь надад аялал жуулчлалын чиглэлээр авсан ямар ч газар байхгүй гэлээ.
Ярилцлагыг дараах бичлэгээс үзнэ үү