Уржигдар /2019-05-21/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал дээр хэлсэн үгэндээ "Найрамдал зуслангийн 5220 га газраас 1200 га газар л үлдэж бусдыг нь эрх мэдэлтэнгүүд хувааж авчээ" гэх мэдээллийг гаргасан. Уг мэдээллийн араас Найрамдал зуслангийн газраас өмчилж авсан хүмүүсийн жагсаалт цахим орчинд тархсан. Уг мэдээлэл дунд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын нэр байсан бөгөөд тэрбээр 5000 мкв газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан гэсэн байсан юм. Энэ асуудлыг салбарын сайдаас тодрууллаа
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат
"Надад Найрамдалд газар байхгүй. Би багадаа нэг удаа амарч байсан. Хүүхдүүд маань хааяа амардаг. Найрамдал зуслангийн газрыг БОАЖЯ мэддэггүй. Өчигдөр дөрвөн хуудас мэдээлэл тарсан (Хавсралтаас харна уу.Сур). Дөрөв дэх нь бусдаасаа өөр мэдээлэл байна лээ. Тэрэн дээр миний нэр орсон. Хардах эрхтэй, гүтгэх эрхгүй гэдгийг бүгдээрээ ойлгох ёстой.
Цуцлах дээр асуудал үүсдэгийг та бүхэн мэдэж байгаа. Яамнаас цуцлахаар шүүхдээд сэргээчихдэг болсон. Миний эцэг, эх, эхнэр, хүүхдийн нэр дээр газар байхгүй. Тэд нар маань Увсаас шилжиж ирээд удаагүй байна" гэлээ.