Орегон мужийн их сургуулийн оюутан амралтын өдрөөрөө Никани ууланд аялж зураг явч яваад хальтирч 30 метр өндрөөс унасан байна. 21 настай эмэгтэй маш хүнд бэртэл авч улмаар амиа алдсан болохыг CNN мэдээлжээ.
Мишель Кэси найз залуугийн хамт аялж байсан бөгөөд түүний хэлснээр бүсгүй доош унахдаа модон дээр буусан байна. Яаралтай түргэн тусламж, онцгой байдлын аврагчдыг дуудаж тэд эмэгтэйд хүрэхийн тулд хоёр цагийн хугацаа зарцуулжээ. Кэсиг Портландын эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргэх хүртэл амьд байсан гэжээ.
Санамсаргүй тохиолдлоор амиа алдсан бүсгүй эрхтний донор болохоор бүртгүүлсэн байсныг гэр бүлийнхэн нь мэдэгджээ. Донорын эрхтэн хоёр хүнд амьдрал бэлэглэх юм байна.
Орегоны их сургууль залуу оюутнаа алдсандаа эмгэнэл илэрхийлж, ар гэр найз нөхөд хамт суралцагсдад нь дэмжлэг туслалцаа үзүүлэхээ мэдэгджээ.
Эх сурвалж: www.cnn.com