СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пакистаны жижиг тосгонд 455 хүүхэд ДОХ-ын халдвар авчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Халдварын эхний шинж тэмдэг өнгөрсөн хоёрдугаар сард анх илэрсэн байна. “Ratto Dero” тосгоны эцэг эхчүүд хүүхдээ тогтмол халуурч байна гэх шалтгаанаар эмчид хандаж эхэлсэн бөгөөд өдөр өнгөрөх тусам халуурах шинж тэмдэг илрэх хүүхдийн тоо хурдацтайгаар өсчээ.

Тосгоны эмч хүүхдүүдээс цусны шинжилгээ авахад Хүний дархлалын олдмол хомсдолтой болох нь батлагджээ. Үүнээс хойш 607 хүн ДОХ-той гэж тогтоогдсоноос, 75 хувь нь нэг сартайгаас 15 насны хүүхэд байсан аж. 2016 онд тус тосгонд явуулсан шинжилгээгээр 1520 гаруй хүн ДОХ-ын халдвар авсан нь тогтоогдож байсан юм. Тухайн үед халдвар авсан хүний олонх нь эрэгтэйчүүд байсан бөгөөд тэд биеэ үнэлэгчдээс халдвар авсан нь тогтоогдсон. Тэр явдлаас болж биеэ үнэлэхийг хориглосон шийдвэрийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан олон газрыг хүчээр хааж байжээ.

Тус тосгонд сайн дурын ажил хийж байгаа “Ага Хан” их сургуулийн эмнэлгийн эмч Фатима “2016 онд гарсан Хүний дархлал хомсдлын тархалт, хүмүүс эрүүл мэнддээ хайхрамжгүй ханддаг байдалтай холбоотой байсан. Учир нь Пакистаны хөдөө тосгонд хүмүүс эмчид очихын оронд хямд төсрийг нь бодон домч дээр очиж тан авдаг. “Хүүхдүүд ДОХ-ын халдвар авах гурван шалтгаан л байна. Нэгдүгээрт, халдвартай хөхүүл эхээсээ. Хоёрдугаарт, цус сэлбэснээс эсвэл халдвартай мэс заслын багаж буюу тариураар дамжуулан авсан” хэмээжээ. Тэрбээр шинжилгээ хийж үзэхэд, вирусийн халдваргүй эхийн хүүхдүүд цус сэлбүүлж байжээ. Гэхдээ одоогоор ямар учраас хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авсныг албан ёсоор тогтоогоогүй байна.

эх сурвалж: https://www.bbc.com/news/worldasia-48348941

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.