Өчигдөр/2019-05-22/ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар тухайн үeийн удирдлагууд, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр нарыг АТГ-т шалгуулах тухай мэдэгдсэн билээ
Энэ асуудалтай холбоотойгоор Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
"Тавдугаар сарын 21-ний үдээс хойш яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Өчигдөр мөрдөн байцаагчтай уулзсан. Eр нь ялын үндэслэл, яллагдагчаар татсан тухай эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл цацсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин эх сурвалжгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн гэж үзэж байна.
Би иргэнийхээ хувьд энэ асуудалд хуулийн дагуу, улс төржилгүй, сeнсааци дэгдээхгүйгээр хандаж ирсэн. Гэвч энэ мэдээлэл гарсанд би гайхсан. Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны талаар, Ч.Хүрэлбаатар Эрдэнэтийн асуудлаар мэдээлэл хийсэн зэрэг нь "улс төржилт" гэж харагдсан.
Тиймээс би АТГ, Eрөнхий прокурорт хүсэлт хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна. Яагаад гэвэл, "хэрэг мөрдөлт, мөрдөн байцаахтай холбоотой үйл явдлыг прокурорын зөвшөөрснөөр нийтэд мэдээлж болно" гэдэг Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Эрдэнтийн 49 хувийн талаар нийгэмд олон санал зөрүүтэй ойлголт бий. Зарим нь хулгай гэж хардаж байна. Гэхдээ надад нэг л зарчим байдаг. 49 хувийг Монголд авчирсан шийдвэрийг би зөв гэж хардаг. Энэ асуудалтай холбоотойгоор АТГ-аас над дээр мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна.
Энэ үйл ажиллагаа тэр чигтээ АН-ыг харлуулах үйл ажиллагаа. Эрдэнэтийн 49 хувийг Монголын талд авчирсан нь харин ч ашигтай байсан. Үүнийг хуваагдал, талцал болгож байгаад харамсаж байна. МАНАН гэдэг зүйлийг их ярьсан. М.Энхболдыгоо авч хаясан. Гэтэл өнөөдөр өөрчлөгдсөнгүй, шинэчлэгдсэнгүй. Д.Эрдэнэбат гэдэг хүн шалтаг хэлэх, өөрийгөө өмгөөлөх, айх юм алга. Яаж ч шалгаж болно" гэлээ.
-Та Аж үйлдвэрийн сайд байхдаа Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтад ямар оролцоотой байсан бэ?
-Бидний хамтын улс төрийн шийдвэр нь гадна байсан хувийг дотооддоо оруулж ирснээрээ маш зөв шийдвэр болсон. Өнөөдөр ч энэ байр суурин дээрээ байгаа.
-Таныг Аж үйлдвэрийн сайд байхдаа давуу эрхээ ашиглаж Хөжлийн банкны зээл олгосон гэж үзээд байна?
-Надаас АТГ гэрчийн мэдүүлэг авахдаа "Кью Эс Си" компанид бичиг хийж өгсөн талаар тодруулга авсан. Би яг бодит үнэнээр нь мэдүүлгээ өгсөн. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ арав гаруй хоногийн өмнө болсон уг асуудлыг одоо мэдэж байгаа мэтээр ярьж байгаа нь улс төрийн зорилготой байна гэж харж байна. Аж үйлдвэрийн сайд байхдаа төмөр замыг Төрийн өмчөөс хувийн өмч рүү шилжүүлсэн талаар тодруулсан.
-Таны бүрэн эрхийг хөндөж байгаа юу?
-Одоогоор хөндөөгүй байна.
-Та сайд байхдаа "Кью Эс Си" ХХК-аас өөр ямар компанид дэмжлэг үзүүлсэн бэ?
-Аж үйлдвэрийн сайд байхад үйлдвэртэй холбоотой бүх бичиг баримт надаар дамждаг. Том жижиг олон ААН хамрагдсан. Миний гараар мянга мянган тоот, шийдвэрүүд гарсан. Бүгд нээлттэй байгаа.