СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-05-22

АНУ-д болсон төгөлдөр хуурчдын уралдаанд 1-3 дугаар байр эзэлсэн сурагчдыг 9-19 сая төгрөгөөр шагнана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Өнөөдөр хуралдсан /2019-05-22/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар олон улсын тэмцээнд амжилт гаргасан сурагчдад мөнгөн шагнал олгох шийдвэр гаргажээ

АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийг энэхүү мөнгөн шагналаар шагнах аж.

Үүнд,

Тэргүүн байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч О.Нандин, Г.Анар, Х.Хүслэн нарт тус бүр 19 сая төгрөг,

Хоёрдугаар байр эзэлсэн сурагч З.Амин-Эрдэнэ, Н.Амарбат, Ц.Гүнбилэг, Т.Найраг, Э.Цэнгэг, Э.Энх-Амгалан, Хобби сургуулийн сурагч Э.Цогт нарт тус бүр 14 сая төгрөг,

Гуравдугаар байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Б.Мишээл, М.Жаргалан, Ж.Азжаргал, М.Байгал, П.Хэрлэн нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.

Сурагчид өнгөрсөн онд анх удаагаа олон улсын уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.