FIBA 3x3 сагсанбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Чангша хотноо өнөөдөр эхэллээ. Энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах тэмцээний эхний хоёр өдөр урьдчилсан хэсгийн тоглолтууд явагдах хуваарьтай байна.
Энэ удаагийн Ази тивийн аваргын үндсэн гурван хэсэгт орох эрхийн төлөө 13 улсын эрэгтэй шигшээ баг өрсөлдөж байна. Манай улсын эрэгтэй шигшээ багийн хувьд үндсэн С хэсгийг тэргүүлэн тоглох ба Австрали болон урьдчилсан хэсгээс эрхээ авах багтай нэг хэсэгт тоглох юм. Үндсэн С хэсэгт орох эрхийн төлөө БНСУ, Энэтхэг, Малайз, Ванату арал улсуудын баг өрсөлдөж байгаа ба ажиглагчдын таамаглаж буйгаар БНСУ-ын баг шалгарах магадлал өндөр хэмээн үзэж байна.
Харин эмэгтэй багийн хувьд В хэсгийг тэргүүлэн тоглох ба Казахстан, Киргизстан улсуудын багтай нэг хэсэгт багтжээ.
Манай багуудын тоглолтын хуваарийг танилцуулбал:
Тавдугаар сарын 24-ны өдөр: Монгол улсын эрэгтэй шигшээ баг:
- 16:00 цагт: Монгол - урьдчилсан хэсгээс шалгарсан баг
- 20:15 цагт: Австрали - Монгол
Тавдугаар сарын 25-ны өдөр: Монгол улсын эмэгтэй шигшээ баг:
- 15:15 цагт: Киргизстан - Монгол
- 19:30 цагт: Казакстан - Монгол