СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Худалдааны дайнд тулалдах Хятадын зэвсэг “дуу”

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай Хятад-Америкийн худалдааны дайны үед цахим ертөнцөд олны сонирхлыг татсан нэгэн дуу цацагджээ. “Худалдааны дайн” нэртэй дуу Wechat цахим сүлжээнд цацагдсаныг олон хүн гайхшран хүлээн авч зуун мянга гаруй удаа үзсэн байна.

Дууны үгийг Хятадын төрийн албаны зүтгэлтэн асан Зао Лиангтиан зохиосон ба гурван минут үргэлжлэх клиптэй уран бүтээл Америкийн бодлогыг хурцаар шүүмжлэн буруутгасан утгатай болохыг BBC агентлаг дамжуулжээ. Тэр дундаа Бээжингийн гудамжинд хаа саагүй тааралдах караокены газруудад шинээр гарсан дуунууд хэдий нь байршсан байдаг тул залуу үеийнхэнд нөлөөлөх шилдэг аргуудын нэг.

Тэтгэвэрт гарсан төрийн зүтгэлтэн өөрийн зохиосон шүлгэндээ Японы эсрэг суртал ухуулга болж байсан “Хонгилын дайн” киноны аяыг сонгож дэвссэн нь энгийн тохиолдол биш ажээ. Bloomberg мэдээллийн агентлагт ярихдаа ноён Зао “Хятадын өнөөдрийн нөхцөл байдал Хонгилын дайн кинонд гардагтай ижилхэн байгаа тул энэ аяыг сонгосон” гэжээ. Уг дууны үгэнд

“Худалдааны дайн, худалдааны дайн, заналт шаардлагаас айхгүй

Худалдааны дайн Номхон далай, Бүс ба Зам төсөлд заналхийлж байна

Хэрэв тэд тулалдахыг хүсвэл бид ухааныг нь баларттал хариу цохилт өгөх болно” хэмээн өгүүлдэг ажээ.

Хятадын цахим сүлжээнд уг дууг дэмжигчид олон ч шүүмжлэгчид ч мөн байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.