СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-22

Талийгаач Г.Батхүү агсныг тавдугаар сарын 24-ны өглөө СТӨ-өөс хөдөөлүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

УИХ, Засгийн газрын гишүүн асан Гаваагийн Батхүү төрийн ордонд учир битүүлгээр нас барсан хэрэг 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагийн орчимд болсон билээ

Талийгаач Г.Батхүү агсныг энэ сарын 24-нд буюу баасан гарагийн өглөө хөдөөлүүлэхээр болжээ. Г.Батхүү агсныг Соёлын төв өргөөнөөс гаргах бөгөөд талийгаачтай салах ёс гүйцэтгэх цагийг 05:40 - 07:40 цагийн хооронд зохион байгуулахаар Төрийн ёслолын алба ажиллаж байгаа аж.

Түүний Хан-Уул дүүрэгт байрлах гэрт нь өнгөрсөн хугацаанд мянга гаруй хүн очиж эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр УИХ, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд даргын албыг хашиж байсан учраас төрийн ёслолын алба оршуулах ажлын зохион байгуулалтыг хийж байгаа бололтой. 

Дашрамд дурдахад Г.Батхүү агсан төрийн ордон дотор учир битүүлгээр амь насаа алдсан тул тухайн өдөр /2019-05-17/ ажил тарсанаас хойш буюу 18:00 цагаас хойш ажил дээрээ байсан төрийн ордны албан хаагчдаас цагдаагийн байгууллага мэдүүлэг авч байгаа аж. Тэднийг харсан сонссон зүйлээ хэлж мөрдөн байцаалтын ажилд тус дэм болохыг хүссэн ажээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.