Өнгөрсөн долоо хоног Монголын бизнесийн салбарынхны хувьд онцлог өдрүүд байлаа. Учир нь Монголдоо эдийн засаг, бизнесийн хамгийн нэр хүндтэй шагнал болох ТОП-100 болон Bloomberg Tv Mongolia Awards 2018 шагнал гардуулах ёслолууд өнгөрсөн долоо хоногт боллоо. ТОП-100 аж ахуйн нэгжийг МҮХАТ Засгийн газартай хамтран шалгаруулдаг. Татвар, борлуулалтын орлого, ашиг, хөрөнгө, ажиллагсадын тоо гэсэн 5 үзүүлэлтээр эрэмбэлж, ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг.
Эрдэнэт үйлдвэр энэ жил ч мөн ТОП-100 компанийг тэргүүлсэн бол "Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёрдахь жилдээ удааллаа. Ашиг ба хөрөнгийн хэмжээгээр "Эрдэнэс-Тавантолгой” ХКЭрдэнэт үйлдвэрийн өмнө орсон. Эндээс үзвэл тус компани яах аргагүй бизнесийн салбарт тэргүүлэгч болон өндийж иржээ. Үүнийг "Bloomberg Tv Mongolia Awards-2018” баталсан үйл явц ч давхацлаа.
Тус шалгаруулалтын хамгийн гол номинаци буюу "Шилдэг менежмент” шагналд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Эрдэнэс-Тавантолгой” ХК, "Анд глобаль” ХК-иуд нэр дэвшин өрсөлдсөнөөс "Эрдэнэс-Тавантолгой” ХК шалгарсан байна. "Шилдэг менежмент” номинацид нэр дэвшиж өрсөлдсөн "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын хувьдзэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог бөгөөд 2018 оны байдлаар 36 сая 600 мянган тонн хүргэсэн Монголын эдийн засгийн гол багана гэдгийг Монгол хүн бүр мэднэ. Тэгвэл "Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ удаа менежментийн үйл ажиллагаагаар давамгайлж, хүч түрэн гарч ирснээр цаашид ч гол өрсөлдөгч гэдгээ харуулсан үйл явдал байлаа. Компани2018 онд1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажиллахдаа борлуулалтын төлөвлөгөөг 240 хувиар давуулан биелүүлж, нүүрсний үнийг тогтмол өсгөж чадсан нь голлох нөлөөг үзүүлсэн талаар эдийн засагчид онцолсон байна.
Дэлхий даяар сүлжээтэй, эдийн засаг, бизнесийн толь болсон Bloomberg ийнхүү гол шагналаа "Эрдэнэс-Тавантолгой” ХК-д өгсөн нь санамсаргүй хэрэг биш, "ирэх жилүүдэд Монголын №1 компани Эрдэнэс-Тавантолгой болно шүү” гэсэн битүүхэн мессэжийг гадаад ертөнцөд өгчихлөө гэж судлаачид дүгнэж байна. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Bloomberg awards” гардаж авах үедээ "Төр муу менежер биш гэдгийг манай хамт олон, уурхайчид амжилтаараа харуулж чадлаа” гэж хэлсэн нь Засгийн газраас бизнес, санхүүгийн салбарт баримталж байгаа бодлого зөв байсны илэрхийлэл гэж үздэг хүмүүсийн байр суурийг баталлаа. Тэгвэл "Эрдэнэс-Тавантолгой компани дэд бүтцийн том төслүүдээ хэрэгжүүлж эхлээгүй байхдаа зөвхөн олборлолт, борлуулалтын ашиг орлогоороо бизнесийнхнийг тэргүүлсэн нь цаашид төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, цахилгаан станцаа ашиглалтад оруулж чадвал ямархуу хэмжээний өндөр ашиг, орлоготой ажиллаж, төрд, иргэдэд тэр хэмжээгээрээ хувь хүртээх боломжтойг илтгэсэн сайхан ирээдүйн дүр зураг ажиглагдаж байна.