Эрдэнэт үйлдвэр дээр хийгдсэн шалгалтаар нийт 20 төрлийн 2.2 их наядын 39 зөрчил илэрчээ.
Тухайлбал,
- Компанийн бүтэцтэй холбоотой зөрчил илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий захирал нь нийгмийн асуудлаа хариуцдаг, тэргүүн дэд захирал нь хүний нөөцөө хариуцдаг, хууль эрхзүйн газрын захирал нь үйлдвэрийн бүх үйл ажиллагааг хариуцдаг байжээ. Энэ нь үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн бус болоход нөлөөлсөн гэж үзэж байна.
-Мөнгөний зарцуулалтын эрх мэдлийг олон хүнд олгосон. Энэ нь санхүүгийн сахилга бат алдагдахад хүргэсэн бөгөөд санхүүгийн хяналт тавих боломжгүй болгосон.
- Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цeмeнт шохойны үйлдвэрүүдтэй гэрээ хийж 103.6 тэрбумын урьдчилгаа олгосон байна. Харин одоо дээрх хоёр компаниас 16.4 тэрбумын авлагатай байна.
-Мөн 1.2 тонн зэсийн баяжмалыг Монголын зэс корпорацид зарах гэрээ хийсэн байна. Мөн тус компани руу ногдол ашиг гэх 55.8 сая долларын гүйлгээ 2 удаагийн гүйлгээгээр хийжээ. Ингэхдээ татвар төлөөгүй.
- Эрдэнэт үйлдвэр 64.9 тэрбумын өөрийн хөрөнгөөр эмнэлэг байгуулчихаад Эдифакс гэх хувийн компани руу шилжүүлсэн байна. Энэ нь хууль бус үйлдэл. Үүнээс гадна үйлдвэрийн зэс цэвэршүүлэх зардал өндөр байна гэж үзэж байна.
Нийт 6 төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил илэрч, үүн дээр акт тавьсан байна. Мөн 1.4 тэрбумын гаалийн татварын зөрчил илэрчээ.
- Мөн гаргаж буй эрдэс, зэсийн баяжмалынхаа сорьцыг гаалийн төв лаборатороор тогтоолгодоггүй хувийн компанитай гэрээ хийж, түүн дээрээ үндэслэж татвараа төлдөг байжээ.
- Түүнчлэн нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой 4 зөрчил гарсан бөгөөд аудитын дүгнэлтийг хэрэгжүүлээгүй байна.
- Дотоод аудит, хяналт хангалтгүй.
- 2.2 тэрбум төгрөгийг 2016-2018 онд хандив тусламж нэрээр зарцуулсан байна.
- Худалдан авалтын 2336 гэрээ байгуулснаас 1492 гэрээг шууд байгуулсан байна. Ямар ч тeндeр шалгаруулалт зарлахгүйгээр eрөнхий захирлын тушаалаар худалдан авалт хийсэн нь хамгийн ноцтой зөрчил. Захирал нь хуулиас давсан худалдан авалтын журам гаргаж худалдан авалт явуулж байжээ.
Энэ мэт маш олон зөрчил Эрдэнэт үйлдвэр дээр гарсан. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар өгч байна