СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-05-22

LIVE: ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Хангалт нэмэгдэхээр махны үнэ буурна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар махны үнэ, нөөцийн махны асуудлын өнөөгийн байдлыг хэлэлцжээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дараах мэдээллийг өглөө -

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан

"Хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, үнийн асуудлыг өнөөдөр авч хэлэлцлээ. Үндсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Өнгөрсөн долоо хоногоос махны үнийн огцом өсөлт ард иргэдийг багагүй бухимдуулсан. Үүн дээр нарийвчилсан дүгнэлт, судалгаа хийж ажиллаж байна.  Энэ жил махны хангамжийг тогтвортой байлгах тал дээр Засгийн газар анхаарч ажиллаж байна. Одоогоор нөөцөлсөн махны 49 орчим хувийг зах зээлд нийлүүлсэн. " гэлээ.

Харин махны үнийн өсөлтөд ноцтой нөлөө үзүүлж байсан хэд хэдэн шалтгааныг тогтоосон аж

Хамгийн гол шалтгаан нь дулааны аргаар мах бэлтгэдэг үйлдвэрүүд " Үүнийг цаашид таслан зогсооно.

Дулааны аргаар мах бэлтгэж байгаа үйлдвэрүүдэд квот тогтооно. Тухайн жилийн мал сүргийн өсөлт, дотоодын зах зээлийн хүрэлцээ хангамжаас шалтгаалаад тухайн жилд хэр хэмжээний махыг дулааны аргаар бэлтгэж, боловсруулах вэ гэдгийг тогтоодог жишиг рүү шилжинэ.

Мөн хонь, ямааны мах квотгүйгээр экспортод гардаг байсан. Үүнийг квоттой болгоно. Ингэснээр дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангана. Мах бэлтгэж, экспортод гаргаж байгаа компани дотоодын зах зээлд нийлүүлсэн байх үүрэг хүлээдэг байх зохицуулалтыг журмандаа тусгаж өгнө. Ингэхдээ экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ 10 хувийг дотоодын зах зээлд нийлүүлсэн байх шаардлагыг тавина.

Түүнчлэн

2018 онд мах бэлтгэх сонирхолтой аж ахуйн нэгж олон байсан боловч арилжааны банкаар дамжуулж санхүүжилтээ авах шаардлага хангаагүйн улмаас гуравхан компани мах бэлтгэх шаардлага хангаж, 4000 тонн мах нөөцөлсөн. Тиймээс ирэх онд мах нөөцлөх асуудалд онцгой анхаарч ажиллахаар, одооноос ажлаа эхлүүлээд байна.

Шинэ ургац хүртэл гурилын хангамж хангалттай

Харин гурилын нөөц хангалттай байна. Одоогийн байдлаар 100 гаруй мянган тонн гурил үйлдвэрлэх түүхий эд хадгалагдаж байна. Үүнээс гадна Дэлхийн чөлөөт худалдааны гэрээний дагуу 11 мянган тонн гурилыг импортоор авах зөвшөөрөл бий. 

Төмс хүнсний ногоогоо дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах ургац хурааж авсан. Тиймээс ч хангамж харьцангуй тогтвортой байна.

-Зохиомол хомсдлыг арилгаснаар махны үнэ буурах уу?

-Дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүдийг бид журам, дүрэмд нь л нийцүүлнэ. Түүнээс биш хэмжээ дамжаанд өөрчлөлт орохгүй. Харин махны үнэ өдөр тутам 200-500 төгрөгөөр буурч байна. Хэд хүртэл буурахыг тодорхой хэлж мэдэхгүй байна. Хангалт сайжрахаар хуучин үнэ рүүгээ шилжинэ.

-Хятадын зооринуудад ногоо хадгалуулснаар хүнсний аюулгүй байдал алдагдлаа гэж үзээд байгаа шүү дээ?

 -Стандартын шаардлага хангасан зоориудыг бид ашиглана. Харин цаашид хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний төвлөрсөн цэгтэй болох асуудлыг ярьж байна.

-ТEГ, МХГ мах нөөцөлж буй байдалд шалгалт хийсэн. Зөвшөөрөлгүй хэдэн компани байсан бэ?

-Шалгалтаа нэгтэж өгөөөгүй байна. Нэгдсэн дүн гарахаар илүү тодорхой болох байх.

-Банкны шалгуур хангасан ААН цөөн байсан учир бага мах нөөцөлсөн гэж хэллээ. Үүн дээр хэн хариуцлага хүлээх юм бэ?

-Бид энэ асуудалд цаашид анхаарч ажиллана. Яг хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх нь учир дутагдалтай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.