СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-05-22

LIVE: С.Энхбат: Хуулийг ганц нэг хүнд ашигтайгаар өөрчилсөн хүмүүсийг шоронд суулгадаг болгоё

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

“Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол” бүлгэмээс өнөөдөр гурван асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ

“Даяар Монгол” хөдөлгөөний зохицуулагч Хон хэрээдийн С.Энхбат “Бид өнөөдөр гурван асуудлаар мэдээлэл хийнэ.

Нэгдүгээрт, УИХ-ын дарга Г.Занданшатарт бид одоогоор гурван удаа шаардлага хүргүүлээд байна. Энэ нь ямар шаардлага вэ гэхээр 2000 оноос хойш УИХ-ын баталсан хуулиудад ямар хувь хүн, лобби бүлэг засвар хийснийг шалгаж тогтоох ажлын хэсэг байгуулах тухай шаардлага байгаа. Намайг гэмт хэрэгт холбогдон шоронд орох үед цаазаар авах ял авсан хүний хэргийг заавал УДШ-ээс хянан хэлэлцдэг байсан. Гэтэл одоо цаазаар авах ял авсан хүн УДШ-д гомдол гаргах эрхгүй болсон. Эрүүгийн хуульд маш ноцтой нэг өөрчлөлтийг оруулсан нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Ерөнхий шүүгч нь хянадаг, УДШ-ийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Ерөнхий шүүгчид гомдол гаргаж бүх шүүгчдийн хурлаар хянан хэлэлцдэг байсан зүйл заалтыг өөрчилсөн байна билээ. Төрийн хуулийг хулгайч нарт ашигтайгаар өөрчилсөн хүмүүсийг шоронд суулгадаг болгоё.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн хүн Монгол Улсын иргэдээ алагчлан үзэж болохгүй ээ. Шоронгийн хаалга татсан маш олон хүн энэ улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан шүү. Их зохиолч Д.Нацагдорж, эрдэмтэн Б.Ринчен зэрэг олон хүн шоронд сууж байхдаа суут бүтээлээ туурвисан шүү. Тэгэхээр Б.Дэлгэрсайхан гишүүн Монголынхоо ард иргэдээс уучлалт гуйх ёстой. Бас нэг асуудал нь улсын нууцын зэрэглэлд байгаа хавтаст хэргийг БНХАУ-ын нэг хүн авчихсан, тэрүүгээрээ намайг дарамтлах гээд үзэж байна. Хуулийг дагаад явж байгаа компанийг бид хятад байна уу, солонгос байна уу хамаагүй хүндэтгэнэ. Харин дагаагүйтэй тэмцэнэ.

Гуравдугаар, УИХ-д сууж байгаа бүх хүн өөртөө ашиг олох гэж, өөрийнхөө хамааралтай компанид ашиг олох зорилгоор ирсэн учраас төрийн дээр энэ компаниуд гараад суучихлаа.

Тухайлбал, Энэ компаниудыг УИХ-ын гишүүд хамгаалдаг юм байна. Энэ компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлаж өгөөч гэдэг хүсэлтийг бид бүхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон АМГТГ-т албан ёсоор гаргасан гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.