СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-05-22

LIVE: Л.Оюун-Эрдэнэ: "Мак цемент", "Хөтөл", "Эрэл" зэрэг компаниуд Хөгжлийн банкны зээлээ огт төлөөгүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр /2019-05-22/ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрээр тус банкийг шалгах ажлын хэсгийг ахалж ажилласан юм

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

"Хөгжлийн банк 2019 оны хоёрдугаар сарын байдлаар 4 их наяд төгрөгийн актив, 2,6 их наяд төгрөгийн зээлийн багцтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус банкийг анх үүссэн цагаас өнөөдрийг хүртэлх үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ.

Зөрчил нэг:

Өнөөдрийн байдлаар  Хөгжлийн банк эргэн төлөлт авч чадаагүй маш олон зээл өгчээ. Тухайлбал,

Хөтөл ХК-161,4 тэрбум

Мон лаа ХХК-5,6 тэрбум

Бэрэн групп ХХК–102,4 тэрбум

ТОСК ТӨҮГ-355,6 тэрбум

Мак цемент ХХК–166,5 тэрбум

Кью Эс Си-161,5 тэрбум 

Эрэл–99,5 тэрбум /Байшин үйлдвэрлэх камбинатын төсөл/

Монгол драй милк–39,4 тэрбум

Строй инвест –3,2 тэрбум

Нью хаппи ХХК-1,5 тэрбум

Монгема ХК-9,9 тэрбум эргэн төлөгдөөгүй байна.

Зөрчил хоёр:

Арилжааны банк олгох боломжтой 34,3 тэрбум төгрөгийн зээлийг 13 жижиг төсөлд Хөгжлийн банкнаас олгосон байна. Тухайлбал, барилга барих төсөл гэх мэт. Уг нь Хөгжлийн банкны хуулиар Монгол улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай, дэд бүтэц болон хөгжлийн зээлийг санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Гэвч арилжааны банкуудтай өрсөлдөж, жижиг төслүүд санхүүжүүлсэн байна.

Зөрчил гурав:

Зээлийн бүтцийг өөрчилсөн зөрчил байна. "Мак цемент" компани найман удаа бүтцийн өөрчлөлт хийжээ. Ингэхдээ эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгах, төлбөрийн зөрчлийг арилгуулах зэрэг өөрчлөлт хийлгэжээ.   

Зөрчил дөрөв:

Мөн мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах зөрчлүүд их гарсан. Мөнгөн хадгаламж байршуулах үйл ажиллагааг Гүйцэтгэх захирал батлан, арилжааны банкуудад мөнгөн хадгаламж байршуулах, буцаан дуудах, хэмжээнээс нь хэтрүүлэн байршуулах зэрэг зөрчил гаргажээ. Мөн, ХХБ-нд байдаг Хөгжмийн банкны одоогийн байрыг зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр худалдаж авсан.

Зөрчил тав:

Хөгжлийн банкны 2015-2018 онд ажиллаж байсан удирдлагууд бондуудаас зээл олгоходоо зээлдэгчид давуу байдалд олгож, банканд их хэмжээний хохирол учруулсан. . Дээрх эх үүсвэрээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс банкийг хохироосон 964,1 тэрбумын үлдэгдэлтэй, 19 зээлийг эргэн төлүүлэх шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулна гэж үзжээ.

 АТГ-т Хөгжлийн банкны удирдлагуудыг шалгуулахаар өгсөн

. Үүнд

-Хөгжлийн банк арилжааны банкуудтай өрсөлдөхгүй байх,

-20 тэрбумаас доош зээл Хөгжлийн банкнаас гаргахыг хориглох,

-Монгол улсын эдийн засгийг солонгоруулах томоохон төсөлд зээл өгөх,

-ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах,

-Гүйцэтгэх удирдлагыг мөн өөрчлөх,

Хөгжлийн банк олон улсын жишгээр шийдвэр гаргагчаас хамаарал багатай ажиллах ёстой. Тиймээс ч боловсон хүчин сайн байх ёстой гэж үзээд "Хас"-ын Т.Амартүвшин захиралд бид санал тавьсан" гэлээ.

Мэдээллийн дараа цөөн асуултад хариулт авлаа.

-АТГ-т хэн хэнийг өгч байгаа вэ?

-Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотой асуудал хоёр жилийн хугацаанд яригдсан. Яагаад хууль, хяналт шалгадаггүй байсныг би мэдэхгүй. Хариуцлагаггүй асуудал мөн үү, мөн. Нэг долларыг хоёр доллар болгосон асуудал биш.

Би дээр дурдсан. Тухайн үед ажиллаж байсан удирдлагууд болох Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал А.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нараас асууж тодруулах зүйл гарна. Мөн төслүүдийг, түүнтэй холбоотой хүмүүсийг шалгах шаардлага үүсэх байх. .

-ТОСК-ийг татан буулгаад НОСК /Нийслэлийн орон сууцны корпораци/ болгоно гэсэн үнэн үү?

-Хөгжлийн банкаас мөнгө аваад эргэж төлөөгүй ноцтой эрсдэлтэй компаниуд дунд Төрийн өмчийн зарим компаниуд байна. Эдгээр компаниудтай холбоотой асуудлыг хэрхэн цэгцлэх вэ гэдэг маш том ажил цаашид хийгдэнэ.

-1990-ээд оноос хойшхи өмч, хувьчлалын асуудал дээр ажиллана гэсэн юу болж байна вэ?

-Нийгэмд анхаарал татсан асуудалд анхаарал хандуулж, мухарлаж ажиллахыг зорьж байна. Өмч хувьчлалд орсон жагсаалтыг УИХ-аас эргүүлэн татах шийдвэр гарсан. Тухайн компанийн удирдлагуудтай уулзаж хувьцаа, ноогдол ашиг гэж байгаа бол түүнийг нуун дарагдуулж болохгүй гэдэг талаар ярина. Үүнийг шийдэхгүйгээр цаашид хувьчлал хийгдэх боломжгүй. Стратегийн гол хувьчлалуудаа эргэж харах шаардлагатай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.