СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-09-28

“Эрдэнэт”-ийн экс захирал Ч.Ганзоригийг суллажээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

“Эрдэнэт” үйлдвэрийн экс захирал Ч.Ганзоригийг энэ сарын 24-ний шөнө АТГ-аас саатуулсан. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал энэ сарын 26-нд товлогдсон ч Ч.Ганзоригийн өмгөөлөгч шүүгчээс татгалзаж, асуудлыг ерөнхий шүүгчээр шийдүүлэх санал гаргасан учир хойшилсон байна. Шүүх хурал ийнхүү хойшлогдсон учраас түүнийг гадуур шалгахаар болжээ. Учир нь хуульд яллагдагчийг саатуулах хуулийн хугацаа нь 48 цаг заасан байдаг аж. Уг хугацаанд багтаж яллагдагчийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх ёстой бөгөөд шүүхээс үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх хүртэл гадуур шалгах ёстой юм байна. Ч.Ганзоригийн өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар явсан тул шүүх хурлын тов хараахан тодорхой бус байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.