СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-05-22

LIVE: Ж.Ганболд: Дарханы хүүхдийн парк дээр казино барих гэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Дархан хотын хүүхдийн паркийн газар дээр казино барих гэж буйг эсэргүүцэн тус аймгийн залуучуудын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ

Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-нд аймгийн ИТХ-аас паркийн эзэмшил газрын 8.4 га газрыг тусгай хэрэгцээнээс гаргасан. Үүнийхээ араас Тусгай хамгаалалтаас гаргасан 8.4 га газраа “Дархан Минж” гэдэг компанид эзэмшүүлсэн байсан.

Хүүхдийн паркийн 8.4 га газартай холбоотой асуудалд дарханчууд анхаарлаа хандуулж хэлэлцүүлэг, эсэргүүцэл өрнүүлээд эхэлтэл дахиад 15 га газарт дахин төлөвлөлтийг БНСУ-ын Сөүл хотын Казан дүүрэгт байрладаг Еэлдам гэдэг компаниар хийлгэсэн байгаа нь илэрсэн.

Бид Дархан-Уул аймгийн удирдлагууд энэхүү хууль бус үйлдэлд холбоотой юу үгүй юу гэдгээ албан ёсоор мэдэгдэхийг шаардаж байна.

Улаанбаатарт газар зардаг асуудал одоо орон нутагт шилжжээ. Тэгэх тэгэхдээ бүр казино, зочид буудал, апартмент, театр, худалдааны төв зэргийг барьж байгуулахаар төлөвлөж, төсөв санхүүг нь хүртэл тооцчихсон байна.. Дархан-Уул аймгийг тэлж хөгжүүлэх ажлыг аймгийн удирдлагууд огт хийхгүй байгаа хэрнээ Дархан хотын төв зүрхэнд байгаа жижигхэн ногоон байгууламжийн газраас булаах дээрэмдэх ажлыг хийж байгаад гомдолтой байна” гэв.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.