СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ: Халуун тогоо дэлбэрч зөөгч эмэгтэйн нүүрийг түлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хятадын Haidilao халуун тогооны сүлжээ зоогийн газарт дэлбэрэлт болж зөөгч эмэгтэйн нүүрийг түлсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Энэ сарын 15-ны өдөр зоогийн газрын хяналтын камерт бичигдсэнээр үйлчүүлэгч асаагуураа халуун тогоотой шөлөнд унагаасныг зөөгч эмэгтэй хайж байгаад дэлбэрэлтэд өртсөн байна.

Тогоо гэнэт дэлбэрэх үед зөөгч эмэгтэйн нүүр, гар, цээж рүү буцалж байсан халуун шөл цацагджээ. Олон улсад салбартай нэр хүндтэй Haidilao сүлжээ зоогийн газрын зүгээс албан ёсны мэдэгдэл хийж юунаас болж тогоо дэлбэрснийг шалгаж байгаа гэжээ. Харин

Уг сүлжээ зоогийн газрыг 1994 онд Сичуан мужийн үйлдвэрийн ажилчин анх нээжээ. Үүнээс хойш үйл ажиллагаа нь өргөжин тэлж, алдаршсаар улсдаа 190 салбартай болсон байна. Мөн Лос Анжелес, Сингапур, Сөүл, Токио зэрэг дэлхийн хотуудад салбартай. Зөвхөн амтат шөл, шимтэй зоогоос гадна үйлчлүүлэгчдэдээ анхаарал тавьж тэдний эрх ашгийг хүндэтгэн соёлч боловсон үйлчилдгээрээ алдартай юм.

Гэсэн ч ойрын жилүүдэд шөлөн дотроос нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, үхсэн хулгана гарч ирсэн зэрэг хэл аманд өртсөнөөр олны анхаарлыг татах болжээ.

 

 

Эх сурвалж: shanghai.ist

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.