СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХӨСҮТ: Зайсангийн "Бургер кинг"-ээс нийт 140 иргэн хордсон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Тус салбарт хооллоод хордлого авсан хамгийн сүүлийн хүн энэ сарын 15-ны өдөр ХӨСҮТ-д ирсэн байна.

Түргэн хоолны “Бургер Кинг” сүлжээ нь нийт 11 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа боловч ганцхан Зайсан дахь салбарт нь хооллосон хүмүүсээс хордлогын шинж тэмдэг илэрчээ.  Хордлогод орсон хүмүүсээс гүйлгэх, суулгах, бөөлжих, халуурах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч байсан бөгөөд одоогоор гурван хүн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаа аж.

 “Бургер Кинг”-ийн Зайсан дахь салбарт НМХГ-аас хийсэн хяналт шалгалтын хариу өнгөрсөн долоо хоногт гарчээ.

Бургер Кинг нь 1954 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхий даяар 11 сая гаруй хүн энэ сүлжээ ресторанаар үйлчлүүлдэг байна. 2015 онд Макс Группийн оxин компани болох Макс Центр компани албан ёсны онцгой эрxт франчайз компаниар сонгогдон, анxны салбараа Улаанбаатар хотод нээсэн байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.