СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-05-21

Байхгүй хуульд хориг тавьсан Ерөнхийлөгч байнгын хороонд хоригоо танилцуулахаа хойшлуулав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 21-ны өдөр хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхийлөгчөөс Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэх байсан ч түр хойшлуулжээ.

Учир нь Ерөнхийлөгчийн зүгээс тавдугаар сарын 27-ныг хүртэл "хориг хэлэлцэхийг хойшлуулж өгнө үү" гэх хүсэлтийг тавьсан аж.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ерөнхийлөгчийн татварын багц хуулинд тавьсан хоригт дурьдагдсан үндэслэлүүдийг хүлээж авах боломжгүй. Эдийн засгийн өсөлтийг хангасан, бизнэс эрхлэгчид болон ард иргэдээ дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн, үндэстэн дамжсан корпорацууд татвараас зугтах боломжийг хаах зорилгоор татварын багц хуулийг баталсан. Тавьсан хоригийг боловсруулж бэлдсэн хүмүүс нь хуулийг ойлгоогүй, эсвэл уншаагүй туйлын хариуцлагагүй ажилласан байна. Тэр ч бүү хэл 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд ч хориг тавьжээ" гэх тайлбарыг өгсөн.

Мөн өчигдөр хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.