СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хотын даргаа хотын иргэд даарч байна!?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрсийг Улаанбаатар хотод хэрэглэхгүй, сайжруулсан шахмал түлш хэрэглэхийг иргэдэд "тулган шаардсан" билээ. Энэ ажлын хэрэгжилтийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас хариуцаж буй. Гэтэл Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хүрээнд хийгдэж буй ажлаа ярилцсан ч иргэдийн хамгийн их бухимдлыг төрүүлээд байгаа сайжруулсан шахмал түлшний чанар, ханган нийлүүлэлтийн асуудлыг огт авч хэлэлцээгүй байна

Хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хийсэн олон ажлыг иргэд үг дуугай дэмжиж ирсэн. .

Жишээ нь, шийдвэр хэрэгжиж эхэлсэн өдрийн маргаашнаас шахуу цаг агаар хүйтэрч, өдөр дараалсан цас орсон. Иргэд галаа түлэх гэхээр олон жил хэрэглэж заншсан түүхий нүүрс нь худалдаанд байхгүй. .

Гэтэл энэ ажлыг хариуцах ёстой Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан зөвлөлийн хуралдаанаа хийсэн ч иргэдийн гомдлыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлжээ.

Өчигдөр хуралдсан уг хуралдаан дээр “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” .

Түүхий нүүрс хориглох тухай шийдвэрийг захын хорооллын иргэд хүртэл мэдээд байхад заавал төрийн албаны нөхдөд албан бичиг хүргүүлж ажил хийсэн нэр зүүсэн дүр төрх үзүүлэх хэрэг байгаа юу!?

Дээрээс нь иргэд шахмал түлшний хангалт муу, олдоцгүй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлсээр байтал уг хуралдаан дээр энэ асуудлыг авч хэлэлцэлгүй дараа цаг сунган нухацтай хэлэлцье гэсэн санал гаргаад орхижээ. 

 

Хотын даргаа хотын иргэд даарч байна!?

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.